Ким Трамптай хэлэлцээ хийх нөхцлөө нэрлэв

tk

Өмнөд Солонгосын мэдээллийн “Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Ким Ге Гван “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй Пхеньянтай харилцаа тогтоосон тохиолдолд манай улс АНУ-ын төрийн тэргүүнтэй дээд түвшний яриа хэлэлцээ хийнэ” гэж мэдэгджээ. Тэрбээр “БНАСАУ нь цөмийн зэвсэглэлээс ангижрах тухай нэг талын шаардлагаар яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байна” гэж нэмж хэлсэн байна.

Ирэх долдугаар сарын 12-ны өдөр Сингапурт Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт товлогдоод байгаа билээ. “Yonhap” агентлаг “Энэ сарын 16-ны өдөр БНАСАУ БНСУ-тай хийх дээд хэмжээний уулзалтаа цуцалсан” гэж мэдэгдсэн. Пхеньян Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын улмаас ийм алхам хийгээд буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.