ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг өнөөдөр 16:00 цагаас хянан хэлэлцэж, Хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хурлыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх