mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Д.СУМЪЯАБАЗАР: Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, зөрчвөл хатуу арга хэмжээ авна

Админ нийтлэгч Админ
12 сарын өмнө
Нийслэл, Онцлох мэдээ
A A
0
Д.СУМЪЯАБАЗАР: Нийтийн эзэмшлийн талбайг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, зөрчвөл хатуу арга хэмжээ авна
14
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Хотын дарга өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.1 хувьтай байжээ.Нийслэлчүүдийн 78.3 хувь нь бүрэн тундаа хамрагдлаа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 53515 болоод байна. Гэрийн тусгаарлалтад батлагдсан 4909 хүн бий. Ойрын хавьтал 8783 хүн байгаа. 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, нийслэлийн хэмжээнд нас барсан хүний тоо 287 боллоо. Нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байна” хэмээн ярилаа. Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун зургаан чиглэлээр хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Үерийн далан, сувгийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд үерийн аманд 2356 айл, 315 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрт албан шаардлага хүргүүлжээ. Хувийн сургуулиудад биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байна Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж, танилцуулах ажлын талаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү мэдээдлэл өглөө. Тэрбээр “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцуулсан бол Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын  талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал байгаа” хэмээн ярилаа. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй байдаг. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэлээ.125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Хашаа, хайс цэгцлэх, орц, гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудын талаар Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Б.Галхүү танилцуулсан. Тэрбээр “599 тэмдэг шинээр суурилуулсан. Үнэ 40 хувиар нэмэгдсэн. 30 мянган ам метр замын нөхөөсний ажил хийнэ” хэмээн танилцууллаа. Хотын дарга иргэдийг бухимдуулсан, дутуу ажил хийж болохгүй гэдгийг сануулсан юм. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын явцын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Тендер зарлаж, хоёр компани оролцсон ч шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан. Энэ долоо хоногт дахин зарлана. Нөхөн сэргээх ажлууд эхэлсэн. Энэ жил 125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн” гэсэн юм. Мөн Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гудамж, талбайд хогийн  сав нэмж байршуулж, эзэнжүүлэхийг үүрэг болгов Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өглөө. Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгалаа.

Өмнөх мэдээ

УЛС ТӨРИЙН ТАВЦАНД МАХН ГЭЖ ҮГҮЙ БОЛОВ

Дараагийн мэдээ

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1143 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?