Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1143 шинэ тохиолдол батлагдлаа. Үүнээс нийслэлд 1052 , хөдөө орон нутагт 91 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нийт 60372 болж байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар өвчлөөд эмчлүүлж байсан 419 хүн эмнэлгээс, 266 хүн гэрийн хяналтаас гарч нийт 685 хүн бүрэн эдгэрчээ. Харамсалтай нь халдварын нэн хүнд хэлбэрээр гурван хүн нас барсан” гэлээ.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх