mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

ХОТЫН ТӨВД ӨНДӨР БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ

Админ нийтлэгч Админ
12 сарын өмнө
Нийгэм, Онцлох мэдээ
A A
0
ХОТЫН ТӨВД ӨНДӨР БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
32
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар харьяа газрын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрээр “Дэд төвүүдийг нэмэгдүүлэхэд цахилгааны эрчим хүч шаардлагатай. Тиймээс цахилгааны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэнэ. Мөн хотын төвөөр өндөр барилга бариулахгүй байх бодлого барина. Харин дэд төвүүдэд өндрийн хязгаарлалт заахгүйгээр барилга барих зөвшөөрөл олгоно. Тиймээс дэд төвүүдийн цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг давхар шийдэж явах ёстой” гэлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Манайх 1920 ажилтантай, Улаанбаатарын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон компанийн хөрөнгө оруулалтаар 4.4 сая төгрөгийн санхүүжилтээр цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийж эхэлсэн. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 138.1 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс даасан. Хэрэглэгчийн дуудлага жилд дунджаар 20.3 хувиар өссөн төдийгүй Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс цаашид зуслангийн болон гэр хорооллын бүсэд цахилгааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэлээ.

Хотын дарга Д.Сумьяабазар “Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн засаглалын хувьд томоохон шинэчлэл хийнэ” гэв. Ингэснээр Улаанбаатар хот хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд бие дааж, цаашид тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө, санхүү шаардлагатай байгаа учраас Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаад буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр Хотын дарга онцоллоо. Тэрбээр “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ялангуяа цахилгаан түгээх сүлжээний компанийн ажилчдын үүрэг, оролцоо чухал байгаа аж.

Өмнөх мэдээ

ТУРК ЯВАХАД СААДГҮЙ

Дараагийн мэдээ

ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД САНАЛАА ӨГЧ ДУУСЧЭЭ

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?