СЕХ-ноос хилийн чанадад суугаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулж дууссантай холбогдуулан мэдээлэл хийж байна. Нийт 5618 иргэн саналаа өгсөн нь нийт бүртгүүлсэн 7394 иргэний 76 хувь юм. Бүртгэлийн зөрчлийн улмаас дөрвөн хүн санал өгөх нэрсийн жагсаалтаас хасагдсан. Сөүл дэх салбар комисст хамгийн олон сонгогч саналаа өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ийнхүү амжилттай зохион байгуулжээ.
Франц, Эстони зэрэг улсад гадаадад байгаа сонгогчийн саналыг цахимаар авдаг бөгөөд манай улс үүнийг хэрэгжүүлэхээр судалж байгаа аж.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх