mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Төрийн өмчит том компанийн захирал Б.Ганхуяг та орлого, зарлага, тансаг хэрэглээгээ тайлбарлана уу…

Админ нийтлэгч Админ
11 сарын өмнө
Онцлох мэдээ, Улс төр
A A
0
Төрийн өмчит том компанийн захирал Б.Ганхуяг та орлого, зарлага, тансаг хэрэглээгээ тайлбарлана уу…
89
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Монгол улсын хуулиар Авлигын эсрэг хуульд албан тушаалтан зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу түүнээс их орлогоо нотолж чадахгүй бол зөрчил гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хуульд 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө, орлогоо тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг хэмээн үзэж шалгадаг.

Авилгатай тэмцэх гол арга хэмжээний нэг нь энэ асуудал бөгөөд улс төрчид энэ асуудлыг ярихаас цааш үр дүн гардаггүй. Улс төрчдийн жишээ татах дуртай улс нь Сингапур юм.

Хүнд сурталт нийгмийн гол гай зовлон бол авлига, хээл хахууль юм. Сингапурын эдийн засгийн гайхамшгийн эцэг Ли Куан Ю “Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж нэг бус удаа хэлж байв. Үнэхээр ч Ли Куан Ю хэнийг ч хайрлаагүй. Хэд хэдэн сайд авлигын хэргээр шоронд орсон бөгөөд маш урт хугацааны ял авсан нэг нь Ерөнхий сайдын олон жилийн дотнын найз байсан юм. Одоо Сингапурын дарга, захирлууд албан тушаалаа ашиглан, авлигад орооцолдохгүй хэмжээний өндөр цалин хөлс авдаг. Сингапурын хэвлэл мэдээлэл ч үнэхээр 4-дэх засаглал болж чадсан учир сэтгүүлчид дарга, захирлуудын  орлого, зарлага, амьдралыг анхааралтай хянаж байдаг.

Хэн нэгэн дарга захирал цалиндаа тохирохгүй тансаг амьдарч байгааг сэтгүүлчид илрүүлж байсан тохиолдол олон бий. Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад маш өндөр торгууль оноодог тул авилга аваад баригдвал шоронд орохоос гадна насны эцэст ямар ч хөрөнгөгүй үлдэх эрсдэл өндөр.

Өнөөдөр АТГ шалгаад шалгаад Монголын улс төрчид болон төрийн өмчит компаниудын захирлуудын хэт тансаглалыг шалгаж бардаггүй, үр дүнд хүрэхгүй байгаа нь Монгол улс авилгын индексээрээ дэлхийд сүүл мушгих нэг шалтгаан болдог.

Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингаасаа давсан хэрэглээнүүдээрээ Эрдэнэс тавантолгой компанийн захирал Б.Ганхуяг нь дээгүүрт яригддаг. Монголдоо үнэтэй гадаад  брэндүүдийн хувцас өмсөж, Богд уулын үнэтэй хаусанд амьдардаг захирал Ганхуягийг шалгадаг газар, харддаг 4 дэх засаглал өнөөдөр Монголд алга.

АТГ дээр түүнийг хамгаалдаг гэх хэлтсийн даргатай, хэвлэл мэдээллийн 100-200 байгууллагатай гэрээ нэрийн дор татвар төлөгч, хувьцаа эзэмшигчдийн мөнгөнөөс тэрбумаар нь төлдөг Ганхуяг захирлын хэрээс хэтэрсэн тансаглалыг өнөөдөр Монголд зогсоох улс төрийн болон хуулийн байгууллагын хүч алга болжээ гэхэд хилсдэхгүй.

Хардах эрхийнхээ хүрээнд Ганхуяг захирлын орлого зарлага амьдралыг ажиглах, асуулт тавих эрхтэй бөгөөд өөрийн бүртгэлтэй хаяг дэрээ амьдрахгүй, харин Хан уул дүүргийн Арцатын амны 1349 тоот хаус болон үнэтэй хэрэглээгээ тайлбарлах, түүнийг нь АТГ хараат бусаар шалгаж, ЭТТ нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлнэ гэдэгт найдаж байна.

Т.ЭРДЭМБАТ

Өмнөх мэдээ

100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ

Дараагийн мэдээ

ЭНЭ Л ҮНЭН ШҮҮ…

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?