Гол дагуу амралт зугаалга үргэлжилж, бичигдээгүй хууль ёсоор эзэнгүй архидалт нэмэгджээ. Гэвч эзэнгүй архидалтын хохирогч нь хүүхэд болж байна. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр таван настай хүү ээжийгээ архидан согтуурсан байх үед Туул голын усанд осолдож, амиа алдсан хэрэг гарсан. Харамсалтай нь, ээж нь согтсон байснаас хүүгээ усанд осолдсоныг мэдээгүй аж.
Улсын хэмжээнд он гарсаар 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алджээ. Үүний 7 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын тоо буурсан ч амь насаа алдсан иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээлсэн юм
Мэдээнд сэтгэгдэл үлдээх