mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

ДЭМБ-ЫН ТУСЛАМЖИЙН БАГ МАНАЙ УЛСАД 40 ХОНОГ АЖИЛЛАНА

Админ нийтлэгч Админ
10 сарын өмнө
Онцлох мэдээ, Эрүүл мэнд
A A
0
ДЭМБ-ЫН ТУСЛАМЖИЙН БАГ МАНАЙ УЛСАД 40 ХОНОГ АЖИЛЛАНА
75
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын Шуурхай штабт ажилласан. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдал хийгээд коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Мөн тэрбээр “Ирэх долоо хоногоос ДЭМБ-ын Эмнэлэг тусламжийн баг манай улсад ирж, ЭМЯ-нд 40 хоног ажиллана. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлд хамтарч ажиллахаар болсон” гэж мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байна. Хүндрэл гарч байна уу. Халдварын тохиолдол нэмэгдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэхгүй байх зэрэг асуудал гарч байна уу”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Халдвар тархах нууц үеийн хугацаа бий. Тэгэхээр одоохондоо асуудал гараагүй байна. Орон нутгийн хүнд хүн болон өвчлөлийн тоо нийслэлтэй адилхан буурч байгаа”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө орон нутагт явж байгаа хөдөлгөөнийг хяналтдаа байлгаж, заавар зөвлөгөөгөө авахгүй бол хотод халдварын тоо буурч, хөдөө орон нутагт ихсэх, одон медалийн дараа гарсан шиг асуудал гарах вий. Тэрийгээ тооцож ажиллаарай. Орон нутгийн удирдлагуудтайгаа холбоотойгоо ажиллаарай. Амралтын өдрүүдэд Шуурхай штабын хэдэн хүн ажиллаж байна вэ”

УОК-ын гишүүн “187 хүн гурван ээлжээр ажиллаж байна”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ачаалалтай ажилласан хүмүүсээ болж өгвөл хуваарь гаргаад амраах арга хэмжээ авах хэрэгтэй шүү”

Шадар сайд С.Амарсайхан “Хуваарь гаргаад ачааллыг нь тэнцвэржүүлээд амраах ажлыг салбар салбарт нь хийгээд явж байна. Одоо бидний санаа зовоож байгаа асуудал бол баяр наадмын өдрийг тохиолдуулан иргэд хөдөө орон нутгийг их зорьж буй. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, түүнийг дагасан тохиолдлын тоо нэмэгдэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл гарах магадлал маш өндөр. Тиймээс аймаг орон нутаг, УОК-ын Шуурхай штаб холбогдох байгууллагуудаас иргэдэд гэр бүлийн хүрээнээс гадуур орон нутагт зорчихгүй, цуглахгүй, бөөгнөрөхгүй, эрсдэлд орохгүйгээр агаар усанд аялах, хүн багатай сийрэг газар амрах замаар эрсдэлээс хол байх зөвлөмж зөвлөгөөг өгч байна”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дельта вирусийн улмаас Солонгос улс эрсдэлд орж эхэлж байна. Тиймээс агаарын нислэгтээ ямар хяналт тавих вэ. Тэрийгээ сайн төлөвлөөрэй. Ямар нэгэн байдлаар хязгаарлалт авах бол аль болох эрт зарлаад ямар оновчтой шийдвэр гаргах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай” гэлээ.10

Өмнөх мэдээ

НА-НО БАЛЬЗАМ-ЭРҮҮЛ УРТ НАС

Дараагийн мэдээ

АЙЛУУДЫН ХАШААГ ГОЁЖ ӨГӨӨД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ОЛОХЫГ ЗОРЬЖ ЯВАА ХӨӨРХӨН ХҮҮ

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?