mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

ОЛИМПЫН ХОТХОНООС КОВИДЫН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Админ нийтлэгч Админ
10 сарын өмнө
Бусад
A A
0
140
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Токио 2020 зуны олимпын наадмын тамирчдын хотхонд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн тухай зохион байгуулагчид нь зарлажээ. Үүнээс өмнө олимпын наадамд ирсэн гадаадын зочид төлөөлөгчид, холбогдох хүмүүсээс нийт 14 халдварын тохиолдол илрээд байсан юм. Тэдний тав нь тамирчид, долоо нь гэрээт ажилчид, хоёр нь сурвалжлагчид байжээ. Өнгөрсөн хугацаанд олимптой холбоотой гадаадын зочид, Японы талын хүмүүсээс нийтдээ 40 гаруй халдварын тохиолдол илэрсэн юм. Зохион байгуулагчид дэлхийн аль улсаас ирсэн зочноос халдвар илэрснийг нууцалж байна. “Олимпын хотхонд явуулдаг тогтмол шинжилгээний үеэр халдварын анхны тохиолдол илэрлээ. Халдвар авсан хүнийг зочид буудалд тусгаарлаад байна” гэж Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такаяа мэдээлжээ. Токио хотын эрэгт байрлах 44 гектар талбай бүхий тамирчдын хотхонд дэлхийн орон орноос ирсэн 11,000 орчим тамирчин байрлаж байгаа. Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авч, шилжилт хөдөлгөөнийг нь хатуу хянаж байгаа юм. 2020 онд болох байсан зуны олимпын наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, ирэх Баасан гарагт хорио цээрийн хатуу дэглэм дор эхлэх гэж байна. Хүн амынх нь 20 орчим хувь вакцинжуулалтад хамрагдаад байгаа Япон улсын иргэд уг арга хэмжээний үеэр халдварын томоохон давалгаа дэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “Бид Японы ард иргэдийн болгоомжлолыг сайн ойлгож байгаа. Гэхдээ би орон орны тамирчдыг найрсагаар хүлээж авахыг япончуудад уриалж байна. Тэд бүгд япончуудын нэгэн адил олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах хүсэл сонирхолтой байгаа” гэж хэлжээ. Япон улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 820,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 15,000 орчим хүн амиа алдаад байна. Нийслэл Токио хотод сүүлийн дөрвөн өдөр дараалан 1,000-аас дээш тооны халдварын тохиолдол илэрчээ.

Өмнөх мэдээ

УГАНДАГИЙН ТАМИРЧИН ЭХ ОРНОО ОРХИХ БОЛСНЫ УЧИР…

Дараагийн мэдээ

Э.ДАВААНИНЖ МЭРГЭЖЛИЙН СУМОГ ШУУГИУЛСАН ХЭВЭЭР…

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ
Бусад

Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?