mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Г.Гантулга: ТАНЫ ӨГСӨН ХАНДИВ ХЭН НЭГНИЙ АМЬ НАСЫГ АВАРНА

Админ нийтлэгч Админ
10 сарын өмнө
Онцлох мэдээ, Эрүүл мэнд
A A
0
Г.Гантулга: ТАНЫ ӨГСӨН ХАНДИВ ХЭН НЭГНИЙ АМЬ НАСЫГ АВАРНА
201
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр та бүхэнд Амьсгал дэмжих аппаратны хандивын “Нэг аппарат-Нэг амь” Үндэсний аяны Зохицуулагч Г.Гантулгатай  уг аяных нь талаар ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу Тавтай сайхан зусч байна уу. Таныг  амьсгалын аппаратны Хандивын аянг зохион байгуулж байгааг сонслоо. Энэ гэгээлэг ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь юу байв?

-Зургаадугаар сарын дундаас буюу сонгуулийн дараагаас манай улсад Ковидийн дэгдэлт асар хурдтай нэмэгдэж, өвчний тохиолдлууд өдөртөө 2300-аас дээш гарч, өдөр бүр 10-15 хүн амь насаа алдах боллоо. Гэтэл эмнэлгүүдэд амьсгалын аппарат дутагдалтай, амьсгалын аппараттай эмнэлэг эрж сурсан хүмүүс их болсон. Одоо ч “амьсгалын аппарат байсан тулдаа амь аврагдлаа” гэж ярьж буй хүмүүс их байна. Бид “Дархан хот“ нэртэй клаб-хаустаа энэ талаар асуудал хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Америк, Канад, Швед, Швейцари, Солонгос зэрэг улс орнуудад ажиллаж амьдардаг болон Монголдоо байгаа 700-800 залуус давхардсан тоогоор манай “өрөө“-нд орж ирэн  санал бодлоо ярилцан гадаад улсуудад ч Амьсгалын аппарат нэн ялангуяа амьсгал дэмжих аппарат ихээр хэрэглэж байгаа талаар ярилцсан юм.

Ингээд Төр засаг яагаад энэ аппарат тоног төхөөрөмжөөр нь хангахгүй байгаа талаар шүүмжилж ялангуяа гадаадаас асар их мөнгө, эд зүйлс хандивлж, тусалж байгаа ч хаана, ямар зориулалтаар яг юунд зарцуулагдаж буй нь тодорхой биш, ямар ч тайлан тооцоогүй яваад байгаа талаар ч зарим нэгэн хүн, эмч нар бидэнд тухайн үед хэлж байсан. Ингээд ер нь энэ амьсгалын аппарат манай эмнэлгүүдэд хэр хүрэлцээтэй байгааг судалж үзье гэж шидээд Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллүүд болон холбогдох хүмүүсээс асууж тодруулахад улсын хэмжээнд нийт 880 гаруй амьсгалын аппарат байгаа бөгөөд энэ нь хангалттай хүрэлцэнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан байна. Гэтэл Ковидийн өвчтөнүүдийг  хүлээн авч эмчилж буй  эмнэлгүүд дээр  байдал эсрэгээрээ нь  аппарат хаанаа ч хүрэхгүй асар хүнд байдалд байгааг олж мэдсэн.

Ковид туссан хүн хүндэрснээс уушиг нь гэмтэн Амьсгалын цочмог дутмагшил болж бүрэн амьсгалж чадахаа байхаас гадна хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ 85-аас доош орж эрхтэн системүүд гэмтэн цаашилбал үхэлд хүргэж байгаа энэ үед нь уушигны ажиллагааг дэмжих “Амьсгал дэмжих аппарат” маш чухал хэрэгтэй төдийгүй олон хүний амь насыг аварч болох талаар эмч, эмнэлгийн ажилчид хэлж байсан юм. Тухайлбал: Яармагийн 400 хүүхдийн ортой эмнэлэгт гэхэд 1000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байхад тэдний дунд ердөө 18-хан ширхэг аппарат байх жишээтэй. Цэргийн Нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн Төв Госпитальд 14, ХӨСҮТ-д 30ширхэг л байна. Энэ мэт улсдаа хамгийн томд тооцогддог 300-аас дээш хүн хүлээн авч буй эмнэлгүүдэд гэхэд дунджаар 10-15 орчим ширхэг л байгаа юм билээ. ЭМЯ-ны мэдээнд Хүнд болон маш хүнд өвчилсөн хүний тоо нь 2000 хол давчихаад байна. Тэр 900-аад аппарат нь хаагуураа ашиглагдаад байгааг ойлгохгүй л явна. Энэ талаар  эмнэлгүүд нь, ЭМЯ нь ч ерөөсөө мэдээлэхгүй байгаа нь ноцтой асуудал гэж бид ойлгож, цаг ямагт анхааруулж байгаа.

-Тэгэхээр манай улс ковидтой нүүр тулж, өвчлөл нэмэгдэж, хүмүүс амь насаа алдаж байгаа энэ цаг үед амьсгал дэмжих аппаратны хүрэлцээ, нөөц хангалтгүй байгаа тул та бүхэн хандивын аяныг эхлүүлэхээр болжээ. Аян хэзээнээс эхэлж, одоо ямар үе шатандаа байна вэ?

-Аяны үйл ажиллагаа эхлээд 20 гаруй хонож байна. Одоогоор нийт 40 гаруй хувь хүн хандив өгөөд байгаа ба “Оюу-толгой”-н Уулын хэсгийнхэн, “Хербалайф Монгол” компани болон Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот буюу Мандал сумын иргэд нэгдэхээ илэрхийлээд байна. Мөн Японд байгаа Монголчууд,  Франц дахь Монгол Легионерууд хандив тусламж  өгөхөө илэрхийлсэн болно.  Аяны үйл явц амжилттай үргэлжилж бид зорьсондоо хүрэх ойрхон байгаа. 

-Яг ямар төрлийн, ямар үнэ ханштай аппарат авах гэж байгаа билээ?

-Ковидийн үед Монголын нөхцөлд хамгийн эхний амьсгал дэмжих хэрэгсэл нь Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дараа нь нэлээд хүндэрч байгаа өвчтөнүүдэд Амьсгал дэмжих аппарат, харин бүүр хүндэрч өөрөө амьсгалж чадахгүй эрхтэн системийн хямралд ортлоо хүндэрсэн өвчтөнүүдэд Амьсгалын аппарат, хамгийн сүүлийн мөчид уушиг 60-70 хувь ажиллагаагүй болсон тохиолдолд уушиг орлуулагч “ЭКМО” аппаратыг ашигладаг юм билээ. Гэхдээ одоо манай эмнэлгүүдэд байгаа Амьсгалын аппаратууд нь өртөг өндөртэй, 40-90 сая төгрөгөөр орж ирдэг, суурин зориулалт зөөвөрлөж ашиглах боломжгүй. Тиймээс бид Амьсгалын аппарат болон Амьсгал дэмжих ямар аппаратууд байна, манайд аль нь илүү тохиромжтой байна гэдгийг судалж үзэхэд  “Ай-мед техноложи”   компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж ирдэг “NF5” гэдэг бага оврын Амьсгал дэмжих аппаратыг сонгосон. Учир нь тус амьсгал дэмжих аппаратыг нь БНХАУ-ын Шинь-Жэн хотын  Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт 2020 оны сүүлээс эхлэн үйлдвэрлэж, баруун Европ, Зүүн өмнөд азийн орнуудад хэдэн мянгаар нь нийлүүлж, өргөн ашиглагдаж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн аппарат юм билээ. “NF5” загварын жижиг оврын амьсгалын аппаратыг том хүнд  (2-30л/мин), хүүхэд нярай  (10-80л/мин)-д ашиглах боломжтой. Амьсгалын систем, гуурс, хоолойн сонголттой. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих SpO2 пульсоксиметр болон нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай өвчтнүүдэд зориулагдсан хүчилтөрөгчийн баллоон холбох нэмэлт холболтуудтай яг Ковидийн өвчлөлд зориулснаараа онцлог юм. Энэ аппаратыг 7,2 сая төгрөгөөр оруулж ирж байгаа ба  өндөр үнэтэй амьсгалын аппаратны оронд түүнээс 6 дахин хямд өртөгөөр Ковидийн үед зайлшгүй хэрэгцээт амьсгал дэмжих аппаратыг авснаар олон хүний амийг аварна шүү дээ. Нөгөө талаараа хүртээмж нь 6 дахин илүү гэсэн үг. Түүнчлэн тус аппарат нь зөвхөн ковидийн үед хэрэглээд өнгөрөх биш цаашид ч уг эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эмчилгээнд ялангуяа хагалгааны дараах эмчилгээ, хүүхдийн тасаг, төрсөн эхчүүдийн тасаг гээд хаана ч хэрэглэж болно. Бид бас өөр улс орнуудын үйлдвэрлэдэг энэ төрлийн аппаратуудыг судалж үзээд нийлүүлэх үнэ хямд 7,2 сая төгрөг, /Хятаддаа 22-28 мян.юань, бусад Турк, Герман, Чехэд 5000-7000 ам.доллар буюу үйлдвэрлэх болон  авчрах хугацаа богино буюу 21 хоног гээд давуу талуудтай байсан тул Хятадын “Comen” брэндийн “NF5” аппаратыг сонгосон.

-Хандивын аян ямар хугацаанд үргэлжлэх вэ? Цаашдын зорилго юу вэ?

2 сар гаруй хугацаанд үргэлжилнэ. Хэдийгээр Төр засаг Ковидийн үед эмнэлгүүдээ хэрэгцээт эм, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй ч бид энэ хүнд үед гараа хумиад суулгүй залуучуудын идэвх санаачлагыг дэмжин энэхүү хандивын үйл ажиллагааг зохион байгуулж тодорхой тооны Амьсгал дэмжих аппарат оруулж ирснээр хэдэн хүний ч гэсэн амийг аврах,  цаашилбал УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан хүсэлт, шаардлагыг тавина. Энэхүү шаардлагын гол зорилго  нь төсвийн тодотголоор батлагдсан 650 тэрбум төгрөгнөөс Амьсгал дэмжих аппарат авах мөнгийг гаргуулан тус аппаратыг авахуулж нэн шаардлагатай байгаа эмнэлгүүдэд түгээх юм. Бидний аян нь цугларсан хандивын мөнгийг хэн нэгэн албан тушаалтан, УОК, НОК-т өгөхгүй ээ. Харин бид NF5 бага оврын амьсгал дэмжих аппаратыг  нийлүүлж буй Монголын эрүүл мэндийн салбарт 5 жил гаран ажиллаж буй туршлагатай компани болох “Ай мед техноложи” ХХК-ийг сонгон  эцсийн үнээ тохирон 9,6 сая-аас буулган 7,2 сая төгрөг болгон гэрээ хийж хамгийн хэрэгцээтэй байгаа эмнэлгүүдийн судалгааг гарган тэр эмнэлэгүүдэд  нийлүүлэх ба  1 жилийн хугацаанд уг тоног төхөөрөмжийн баталгаат засварыг нийлүүлэгч компани хариуцан ажиллахаар тохиролцсон болно.  

-Саяхан Дарханы АОК-ийн хурал дээр Дарханд амьсгалын аппарат хүрэлцээтэй гэж ярьсан гэсэн?  Бодит байдал дээр ямар байгаа бол?

-Саяхан болсон АОК-ын хурал дээр Аймгийн Засаг дарга удирдлагуудад Эрүүл мэндийн газрын дарга нар нь амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаа ялгахгүйгээр 20 гаран байгаа гээд тайлбарласнаар Дарханд амьсгал дэмжих аппарат хэрэггүй гэсэн ойлголт төрүүлсэн ярилцлага гарсан. Үүнд би ихэд харамсаж байгаа.  100.000 гаруй хүн амтай Дархан-Уул аймагт гэхэд өвчлөл өдөр бүр 100-аас дээш илэрч байгаа атал аймгийн хэмжээнд ердөө зургаахан амьсгалын аппарат байсан ба сүүлд 4 нэмэгдэж ирээд ердөө 10ш аппараттай байгаа юм. Амьсгал дэмжих аппарат бол байхгүй бөгөөд харин хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат л хандив, тусламжаар 20-иод ирсэн  юм байна билээ. Ковидын тархалт улам ихсэх төлөвтэй байгааг эмч, эрдэмтэд анхааруулаад байна. Хятад вакцин Ковидийн халдварыг бүрэн хамгаалж чадахгүй байгаа бодит нөхцөлд дараагийн хувилбар болох “Дельта” хувилбар тархаж байгаа төдийгүй  9-р сараас Ковидийн өвчлөл улам ихсэх магадлалтайг эрдэмтэн мэргэжлийн хүмүүс анхааруулж буй энэ хүнд үед нэг ч гэсэн аппарат оруулж ирэн  өрхийн эмнэлгүүд, 103-ын эмнэлгийн машинаа тоноглох, зарим Ковидийн өвчтөн авч буй эмнэлгүүдээ хангасан бол зүгээр байсан юм. 

-Үндсэн зохион байгуулагч нь “Дарханы бизнес эрхлэгчдийн холбоо” гэсэн байсан. Тэгэхээр дарханы бизнес эрхлэгчид ямар идэвхи зүтгэл, санаачлага гаргаж байгаа вэ?

-Бидний  Хандивын аяныг гол санаачлагч нь “Дархан-бизнес эрхлэгчдийн холбоо” бөгөөд энэ долоо хоногоос “Амьсгал дэмжигч“ ТББ хамтран ажиллахаар болж байгаа. Аяныг маань дэмжиж олон иргэд хандив өргөж бас дэмжиж оролцохоо илэрхийлээд  байгаа. Бид аяныхаа төвлөрүүлж буй мөнгөн хөрөнгийг уг холбоон дээрээ шинэ данс нээн зөвхөн хандивын мөнгөний орлого төвлөрч,  нийлүүлэгчийн данс руу зарлага гаргаж байхаар журамласан болно. Ингэснээр санхүүгийн ил тод байдал хангагдах бөгөөд аян дууссаны дараа Аудит оруулан хандивлагчиддаа тайлагнах болно. Бидний гол зорилго бол Амьсгал дэмжих аппаратаар нэг ч гэсэн хүний амийг аврах явдал бөгөөд нэг аппарат нь  нэгээр тогтохгүй нэлээн олон хүний амийг аврана. Хүнд үед засаг захиргааны гарыг харж хайртай хүмүүсээ алдаж суух биш харин энэ асуудлыг  барьж аван хэрэгжүүлж ажил болгохыг зорьж явна. Бид Наадмын өмнө “Нэг аппарат–Нэг амь Хандивын аянд нэгдэцгээе ” гэсэн “FACEBOOK FRAME”-ээ өөрчлөх аянг зохиосон ба маш олон хүмүүс оролцон дэмжсэн бөгөөд  ялангуяа МХБХ-ний Ерөнхийлөгч А.Ганбаатар тэргүүтэй  Монголын  хөл бөмбөгчид, сагсан бөмбөгчид, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа , Соёл урлаг спортын  гол гол төлөөллүүд оролцон давалгаалсан нь төр засаг энэхүү асуудалд анхаарлаа хандуулах нөхцөл болж байгаа байхаа гэдэгт найдаж байна. Манай аяны хүрээнд Үндэсний баялаг бүтээгчид Бизнесийн салбарынханд хандсан уриалга гаргасан ба зарим байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно. Нийлүүлэгч компани болох “Ай мед техноложи” ХХК-ний хамт олон эхний 10 аппарат үйлдвэрээсээ гаран наашаа ачигдан яваа баяртай мэдээг бидэнд дуулгасан болно. Бид өдөр бүр цугларч байгаа хандивын дүн, нийлүүлэгч компанитай хийсэн гэрээ, тоног төхөөрөмжийн танилцуулга зэрэг бүх мэдээлэл манай “Амьсгал дэмжигч аппарат хандивын аян” фэйсбүүк пейжид байгаа. Бидний Хандивын аяныг дэмжиж оролцоорой. Таны өгсөн хандив хэн нэгний хайртай хүнийг аварна. Үүнийг л дахин дахин хэлмээр байна.  Холбогдох утас 9910-1102, 9908-4315

-Та бүхний Хандивын аянд амжилт хүсье. Ард иргэддээ аяныхаа талаар танилцуулсан явдалд талархсанаа илэрхийлье.

 

Өмнөх мэдээ

Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив

Дараагийн мэдээ

Ижил зүүд огт байдаггүй: Зүүдээ зөв тайлж чадвал бүхнийг таньд урьдаас шивнэдэг!!!

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?