Дундговь аймгийн Луус сумын Суварга баг, Эрдэнэдалай сумын гурван багт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, дээрх багуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Луус сумын хорио цээрийн дэглэм тогтоосон голомтод 11 малчин өрхийн 6000 гаруй мал байгаа бөгөөд дөрвөн үхэр, 20 хонь, ямаа өвчилсөн бөгөөд дээрх өрхүүдийн 5283 малыг дархлаажуулалтын вакцинд хамруулж, 4662 малд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, голомтыг тойрсон дөрвөн постонд төрийн албан хаагчид, дөрвөн багийн малын эмч үүрэг гүйцэтгэж ариутгалын цэг ажиллаж байгаа аж.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх