Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нар сонгуулийн сурталчилгааны цахим уулзалтуудаа амжилттай хийж дуусгалаа. Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны өдрүүд хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа цар тахлын энэ үед тохиосон ч техникийн дэвшлийг ашиглан, ямар нэгэн сааталгүйгээр 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ онлайнаар уулзаж, мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтоо танилцуулж, санал бодлоо чөлөөтэй солилцсож, уулзалтууд үр дүнтэй боллоо.
Намын даргад өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэд танилцуулж буй 4 нэр дэвшигчийн хэн нь ч Ардчилсан намыг мөнгөөр худалдаж авахыг санаархах ёс зүйгүй авирлахгүй гэдэгт гишүүд дэмжигчид итгэл төгс буйгаа цахим уулзалтын асуулт хариултын үеэр илэрхийлж байв. Өв тэгш боловсрол, мэдлэгтэй, намын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай 4 нэр дэвшигчийн хэн нь ч ялсан бай бусад гуравтайгаа нягт хамтран ажиллаарай. 2017 онд болсон намын даргын сонгуульд өрсөлдсөн “сумтай 5” хүн шиг сумран, хамаа халан, эв эдрэлцэхгүй байхыг ч мөн сануулан чухалчлан захиж байлаа.
Мөн намын даргад нэр дэвшиж буй Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нарын мөрийн хөтөлбөрт намаа шинэчлэх, гишүүд дэмжигчдээ татвар нэртэй хүндрэлээс салгаж гишүүчлэл, саналын эрхийг нь хадгалах зэрэг нарийн чухал заалт, намаа өөрийн гэсэн байртай болго том амбиц, ард иргэдийн дуу хоолой болсон хүчтэй сөрөг хүчин байж, институцийн хэмжээнд өсөх голч зорилго буйд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчид талархалтай байна. Учир нь Ардчилсан намаа эв эвдэрч, тарж бутарсан энэ хүнд цагт нэгдэн нийлүүлж, хүчирхэгжүүлэх даргатай болж, цаашлаад Монголын улс төрийн манлайлал болсон шилдэг удирдагчийг сонгох түүхэн сонголтоо 2017 оных шиг мөнгөөр худалдагүй гэж хатуу шийдсэнээ ч цахим уулзалтууд дээр онцлон тэмдэглэж байсан нь нэр дэвшигчдийн уулзалт халуун дулаан, үр дүнтэй болсныг илтгэнэ.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх