Монгол Улс Соёлын яамыг үүсгэн байгуулаад хоёр дахь сайдынхаа нүүрийг үзэж байгаа. Соёлын сайдаар Монгол HD телевизийн захирал Ч.Номин томилогдсон.
Соёлын салбар бол манай улсад маш чухалд тооцогддог, тэр хэрээр асуудал дагуулдаг, шийдвэр хүлээдэг нэг төрлийн стратегийн салбар. Хүлээлт өндөртэй салбарт ирсэн шинэ сайдын үйл хөдлөл бүхий л зүйл олны анхааралд байна.
Гэвч сүүлийн үед Ч.Номин сайд муухай харагдуулсан явдал ар араасаа давтагдаж, олон нийтэд таагүй сэтгэгдэл төрсөөр байна. Үүнийг түүнийг сайд болохыг эсэргүүцэгчид биш нөхөр нь хийж байна.
Хамгийн сүүлд Г.Бат-Эрдэнэ олон нийтийн сүлжээнд зүй бус мэдээлэл оруулжээ. Тэрээр өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэг задрахтай холбогдуулан бичсэн бололтой. Юу гэж бичсэнийг зураг дээрээс та харж байна.
Үүнийг уншсан ихэнх уншигч Ч.Номинд соёлыг гэрээсээ эхэл гэж зөвлөж эхэллээ.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх