mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Япон дизайнерууд байгальд ээлтэй хувцас бүтээх болов

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Онцлох мэдээ, Урлаг
A A
0
15
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Япон дизайнерууд сүүлийн үед гүн утга учиртай “Моттайнай” хэмээх хуучирсан үгийг ихээр хэрэглэх болжээ. Эл үгийн утгыг судлаад үзвэл Буддын шашинд аливаа бүх зүйл өөр өөрсдийн амьдралын тойрогтой агаад түүнийгээ дуустал бүрэн “амьдрах” ёстой гэх. Чухам энэ уламжлал өнөөг хүртэл уламжлагдсаар өдгөө залуу үеийг байгальд ээлтэй болгон хүмүүжихэд чухал хүчин зүйл болж байна.

Японы загварын долоо хоногийг зохион байгуулагч байгууллагын захирал Каорү Имажо “Японд Моттайнай соёл, гар урлал маш түгээмэл байдаг” хэмээн онцолжээ. Түүний тэмдэглэснээр, япончууд эртнээс сакэ исгэхэд үлддэг үлдэгдэл мөөгөнцрийг хүнсэнд хэрэглэж, жүржийн хаягдал хальсыг даавуу, цаас болгон боловсруулдаг байжээ. Харин өдгөө Нисай тэргүүтэй брэндүүдийн “Токиогийн загварын долоо хоног”-т танилцуулсан 2021 оны намар, өвлийн загварууд ихэвчлэн дахин боловсруулсан түүхий эдээс бүтсэн байна. Тэдний дунд хуучирч, муудсан хувцасны өөдсүүдээр зүйн хийсэн чамин загварууд ч байх аж.

Каорү Имажо “Бид хувцас хивс зэргээ аль болох удаан хэрэглэхийн тулд бүх боломжоороо засч эдэлдэг. Өдгөө энэ соёл өргөжин хөгжиж, “боро” загварууд Японы уламжлалт технологи хэмээн үнэтэй зарагдах болсон байна” хэмээв.

Орчин үед Японы цөөнгүй загварын фирмүүд уламжлалаа технологийн дэвшилтэй хослуулан, байгальд ээлтэй хувцас бүтээхийг зорих болжээ. Ийн бүтсэн хувцас хаягдал багатай, байгальд хоргүй байдаг аж.

Байгалиас төрсөн шинэ санаа

2016 онд Лиза Пек, Шохей Ямамото нар Шохей брэндийг үүсгэн байгуулж, даавуу будах ажлыг илүү байгальд ээлтэй болгохоор шийджээ. Тэдний хэлснээр Шохей зөвхөн Японоос гадна Австралид үйл ажиллагаагаа явуулдаг агаад Киотогийн гар урчуудтай тогтмол хамтран ажилладаг аж.

Тэдний хэрэглэдэг Какишибү будах үйл явцыг энгийнээр тайлбарлавал будах материалаа боловсорч гүйцээгүй жимсний шүүсэнд дүрэх арга юм. Энэ арга нь мэдээж бусад будгийн аргыг бодвол хөрс, усанд хор хөнөөл учруулдаггүйгээрээ давуу талтай юм. Тийнхүү материалыг жимсний шүүсэнд дүрсний дараа наранд хатаах бөгөөд ингэснээр будаг усанд тэсвэртэйн зэрэгцээ бактерийн эсрэг үйлчилгээтэй болдог аж.

Тус компани дээрхээс гадна шибори арга ашиглан даавуу буддаг байна. Шибори арга нь мөн л элдэв бодисоос илүү байгалийн гаралтай түүхий эд ашиглах агаад төдийчинээ байгальд ээлтэй юм.

Түүнээс гадна дизайнер Хироаки Танакагийн үүсгэн байгуулсан “Studio Membrane” компани ноосноос уургийн давирхай гарган авсныгаа бүтээлдээ өргөнөөр хэрэглэх болжээ. Тус уургийн давирхай нь хатуулаг чанар зэргээрээ хүний хумс, хуванцартай жишигдэхүйц аж. Уургийн давирхай нь ноосноос бүтсэн тул байгальд маш амархан задардаг, норохоороо бүтцээ алдан зөөлөрдөг тул живх гэх мэт байгалийг ноцтой бохирдуулж буй зарим нэг удаагийн хэрэглээг орлуулах боломжтой юм байна.

http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210318121306-japan-sustainable-fashion-10
http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210317002031-02-japan-sustainable-fashion
http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210316044918-japan-sustainable-fashion-file-2015-restricted
http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210212175450-studio-membrane-wool-resin
http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210212174906-wholegarment-knitting-machine
http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210212173516-shohei-2

Өмнөх мэдээ

СОЁЛЫН САЙДЫН СОЁЛГҮЙ НӨХӨР

Дараагийн мэдээ

Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?