mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Г.ЗАНДАНШАТАР: ХЭҮК ИРГЭДИЙН ЭРХИЙГ БҮРЭН ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Улс төр
A A
0
Г.ЗАНДАНШАТАР: ХЭҮК ИРГЭДИЙН ЭРХИЙГ БҮРЭН ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
6
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр өглөө 10.00 цагт эхлэв.  Үдээс өмнөх хуралдаанд 61 гишүүн оролцлоо.  Хуралдааны эхэнд  Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн.  Хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга  Г.Занданшатар “ Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батална.    Хүний эрхийг хамгаалагч чуулган болно” хэмээн тодотгож байсан юм.   Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

–  Хүний эрхийг хэн зөрчөөд байгаа юм бэ. Тэр нь гол асуудал шүү дээ. Албан тушаалтангууд л байгаа шүү дээ. Албан тушаалтан хүний эрх зөрчвөл ямар хариуцлага тооцох юм бэ. Зөрчлийн тухай хуульд ААН, байгууллага гэж байдаг. Зөрчлийн хуулиар иргэн, ААН-д асуудал үүсгэдэг. Албан тушаалтан, төрийн албан хаагчид хүний эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцох юм. Тунхагийн шинж чанартай хууль өргөн барих юм. Зөрчвөл хариуцлага тооцдог байх ёстой биз дээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Хууль зөрчсөн этгээдэд шийтгэл хүлээлгэх механизмыг хуулийн төсөлд оруулсан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Г.Занданшатар дарга та бүлэг дээрээ ярьж байгаад хуулийн төслөө татаад авчих л даа. Бид бодитой ажил хийе л даа. Ард түмэн биднийг дайчин, давшингуй хурдтай, тодорхой ажиллахыг шаардаад байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын хажууд байгуулдаг хороо гэж юу байдаг юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Дэг журмаараа явж байна. Ойлголтын зөрүү байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Төр хүний эрхийг зөрчиж, хамгаалж байдаг гэсэн логиктой байгаад байна. Та ардчиллыг анхнаас нь эхлүүлсэн хүн байж, иргэдийн оролцоо хүний эрхийг хангахад чухал байдаг юм байна шүү дээ. ХЭҮК иргэдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Тиймээс энэ хууль бол чухал хуулийн төсөл. Ингэж харах нь зүйтэй гэлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ж.Эрдэнэ­булганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэж байсан ч  Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэнийг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Тус бүлэг энэ асуудлаар нэг өдрийн завсарлага хүссэн юм. Тодруулж хэлбэл, завсарлагын хугацаа өнөөдөр дуусна.  Тэгэхээр  Ардчилсан намын бүлэг Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх санал дүг­нэлтээ чуулганы хурал­даанд танилцуулах юм.

Өмнөх мэдээ

ИРЭХ САРД ХИЙГДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Дараагийн мэдээ

Вакцины эсрэг ихэнх ташаа мэдээллийн ард 12-хон хүн байжээ

Санал болгох Мэдээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
Бусад

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

9 сарын өмнө
Арматур үйлдвэрлэгчид түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл хүслээ
Бусад

Арматур үйлдвэрлэгчид түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл хүслээ

9 сарын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ
Бусад

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

9 сарын өмнө
Онцлох мэдээ

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДЭД ХАЙРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР

10 сарын өмнө
Онцлох мэдээ

ТӨР ТҮШДЭГ БАЯЧУУД

10 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?