mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Эцэг эхтэй хүүхдүүдэд короно халддаг, асрамжийн газрын хүүхдүүдэд халддаггүй юм уу Амарсайхан сайд аа?

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Нийгэм, Онцлох мэдээ
A A
0
Эцэг эхтэй хүүхдүүдэд короно халддаг, асрамжийн газрын хүүхдүүдэд халддаггүй юм уу Амарсайхан сайд аа?
115
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Дэлхий нийт короновирусын цар тахлын өмнө хүчин мөхөсдөж, хүн амаа авран хамгаалахын тулд боломжит арга хэмжээг авч хөл хорио тогтоож, хил хязгаараа хааж, хүн амын зорчих хөдөлгөөнд илүү ихээр хяналт тавин ажиллаж байна.

Манай улсад өдөр ирэх тусам цар тахлын халдвар хүрээгээ тэлж, улс орон даяар хатуу хөл хорих тухай яригдах болов. Цар тахлын халдварыг хумих, хязгаарлах, гамшигийн эрсдлийг бууруулахын тулд олон хүн нэг дор цугларах, урлаг, соёлын тоглолт зохион байгуулах, нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглоод байгаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан энэ сарын 22-нд “Ирэх дөрөвдүгээр сарын 5 хүртэл хөл хорио тогтоохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж явахаар шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс боловсролын байгууллагууд сургалт зохион байгуулах боломжгүй, ерөнхий боловсролын дунд сургуулиуд танхимын сургалт эхлүүлж чадахгүй гацаанд ороод байгаа. Гэтэл энэхүү хөл хорио хүүхэд асрамжийн газар хэрэгжидэггүй бололтой.

Шадар сайд, УОК-ийн даргийн мэдэгдэл ч хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвийн удирдлагуудад үйлчилсэнгүй. Тэд хүүхдийн хаврын урлагийн тайлан тоглолтоо хийхийн тулд ОУ-ын “Найрамдал” зуслан руу хүүхдүүдээ зөөвөрлөн аваачиж, энэ сарын 24-ны өдөр урлагийн тайлан тоглолт хийлээ.

Тус тоглолтод “Өнөр бүл” төвд хүмүүжиж буй хүүхдүүдээс гадна багш ажилчид, “Найрамдал” зуслангийн холбогдох ажилчид, МҮОНРТ-ийн явуулын станц хүртэл үйлчлэв. Юун хууль. Юун онц байдал. Хууль хоёр утгаар хэрэгждэггүй. Үнэхээр онц байдал зарлаж, урлагийн тайлан тоглолт хийх, олон нийтээр цуглахыг хориглосон нь үнэн бол энэ хууль л лав хүүхэд асрамжийн газарт хэрэгжидэггүй бололтой.

Нэгэнт хүүхэд асрамжийн газрын хүүхдүүд тайлан тоглолт хийж, дүүрэг алсган тээвэрлэгдэж явж  болж байгаа юм чинь их, дээд боловсролын газрууд, дунд сургуулиад танхимаар хичээллэж яагаад болохгүй гэж.

Эсвэл эцэг эхтэй хүүхдүүдэд короно халддаг, асрамжийн газрын хүүхдүүдэд короно халддаггүй юм уу Шадар сайд аа.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн удирдлагуудаас тус тоглолтыг зохион байгуулсан талаар лавлахад “Бид халдвар хамгаалалын дэглэм сайтар мөрдсөн” гэсэн хариултыг өгсөн. Үнэхээр халдвар хамгаалалын дэглэмийг тус төв мөрдүүлж, урлагийн тоглолт зохион байгуулж чадаж байгаа бол бусад урлаг соёлын газрууд ч энэ мэт тайлбар хэлээд урлагийн арга хэмжээг зохион байгуулж, сүүдэр бүрхсэн нийгэмд гэрэл түгээж болохгүй гэж үү.

Тус төвийн хүүхдүүд ОУ-ын хүүхдийн “Найрамдал” зусланд тайлан тоглолтоо хийж байх мөчид Монгол улсад цар тахлын тохиолдол 218 бүртгэгдсэн мэдээлэл цацагдаж байв. Харин түүний маргааш 285 тохиолдол бүртгэгдсэн. Харин өнөөдөр буюу 03.26-ны байдлаар 437 хүнээс халдвар илэрлээ. Хэрэв тус тоглолтод хүүхдээ оролцуулаач гэж эцэг, эхчүүдээс хүссэн бол эрсдлийг тооцож, үр хүүхдээ хол замд тээвэрлэх олон нийт цугласан, эрсэдл бүхий газарт хүүхдээ аваачих эцэг эх олдохгүй биз ээ. Энэхүү тоглолтыг хэрэв НХХЯ мэдэж байсан бол тус яам нь УОК-ийн шийдврийн эсрэг ажиллаж байна ч ойлгогдохоор дүр зураг байна. Хэрэв тус хүүхэд асрамжийн төвд энэхүү хариуцлагаггүй, хуулиас давсан үйл ажиллагаанаас болж цар тахал дэгдэх аваас НХХЯ, зохион байгуулалцсан ОУ-ын “Найрамдал” төв хариуцлагийг нь хүлээх үү, зохион байгуулсан “Өнөр бүл” хүүхэд асрамжийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн агентлагийн хэн нв хариуцлага хүлээхээ УОК, НОК-т хэрхэн тайлагнах бол. Энэхүү асрамжийн газрын хүүхдүүдийг цар тахлын аюулын дэлдсэн энэ үед эрсдэлд оруулж тайлан тоглолт хийлгэж яваа нь дайны үед галын цэг рүү өнчин хүүхдүүдийн амь үнэгүй хэмээн хөөж явуулж байгаагаас өөрцгүй үйл явдал гэдгийг эцэст нь хэлэх байна.

Эх сурвалж: sharmedee.mn

Өмнөх мэдээ

Вакцины эсрэг ихэнх ташаа мэдээллийн ард 12-хон хүн байжээ

Дараагийн мэдээ

Сү.Батболдыг гүтгэсэн хэргийн үнэн тодорч байна

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?