Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл 2018 оны хоёрдугаар сард хар тамхины төрлийн “мөс” хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудад үйлдэл дээрээ баригдаж байсан.
Тэрээр энэхүү үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс 3 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, ял шийтгэлээ биеэр эдлэн, 2020 оны 11 дүгээр сард суллагдсан юм. Гэтэл тэрээр энэ сарын 24-нд их хэмжээний “мөс”-ийг олон улсын шуудан илгээмжээр аваад байхдаа дахин баригджээ.
Энэ нь түүнийг засраагүйн нотолгоо бөгөөд ямар хүмүүсээс олон улсын шуудан илгээмжээр хар тамхиа авсныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх