mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Мьянмарт “цусан гол” урсахад ойрхон байна

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Дэлхий, Онцлох мэдээ
A A
0
Мьянмарт “цусан гол” урсахад ойрхон байна
29
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Мьянмарын ард иргэд ардчилал, эрх чөлөөгөө хамгаалахын тулд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ээс хойш тасралтгүй тэмцсэнээр олон хүн амь үрэгдэж, гэмтэж бэртээд байна. Мьянмарт цагдаа, цэргийнхэн ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэснээс үүдэн өдөр бүр хүний амь үрэгдэх болж, өнөөдрийг хүртэл 500 гаруй хүн амь насаа алджээ.

Цэргийнхэн жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж, сөрөг хүчний улстөрчдийг шөнийн цагаар гэрт нь нэвтрэн баривчилж, нэгжлэг хийх зэргээр хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгээс мэдээлснээр нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын хажуугаар зарим бүс нутагт үндэсний цөөнхийн босогчид Мьянмарын армийн эсрэг тулалдаж эхэлжээ. Тухайлбал, баруун хойд хэсгийн Кейл хотод аюулгүй байдлын албаныхан болон энгийн иргэдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, олон цагдаа гэмтсэн аж. Түүнчлэн Тайланд улсаас Мьянмарын дүрвэгчдийг албадан нутаг буцаасан гэх хүний эрхийн байгууллагын мэдээллийг няцаажээ. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас Мьянмарын хөрш орнуудыг эх орноосоо дүрвэсэн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг уриалж байна.

АУН САН СУ ЧИД ЯМАР ЯЛ ТУЛГАВ?

Мьянмарын төрийн эрхээс хүчээр буусан Аун Сан Су Чи хоригдсоноосоо хойш анх удаа өмгөөлөгчтэйгөө цахим уулзалт хийснийг Лхагва гаригт мэдээлжээ. Өмгөөлөгчийнх нь мэдээлснээр өдгөө 75 настай Аун Сан Су Чигийн биеийн байдал хэвийн харагдсан байна. Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сард арми цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг авснаас хойш тэрбээр шоронд хоригдож буй. Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг Covid-19 цар тахлын үеийн протокол зөрчсөн, авлига авсан гэх мэт олон ял тулгасны дунд эх орноосоо урвах гэмт хэрэг байгааг хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Харин өмгөөлөгчид нь түүнд эх орноосоо урвах ял тулгасан эсэхийг мэдэхгүй гэжээ. Түүнийг гэм буруутайг тогтоох ээлжит шүүх хурал өчигдөр (2020.4.1) Мьянмарт болжээ.

Аун Сан Су Чи өмгөөлөгч нартайгаа биечлэн уулзах хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй аж. Харин хоёр талд цагдаа нарыг байлцуулан цахим хуралт хийхийг зөвшөөрчээ. Уулзалтын үеэр тэд зөвхөн Аун Сан Су Чид тулгасан хэргүүдийн тухай ярилцсан байна.

Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам хээл хахууль өгөх замаар ялалт байгуулсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Харин Мьянмарын сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийг шударга болсон гэж мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лигийн орон нутгийн дарга У Кяв өнгөрсөн долоо хоногт байцаалтын явцад амь үрэгдсэн нь түүнд хүнд эрүү шүүлт тулгасан гэх хардлагыг төрүүлжээ. Тэрээр намынхаа өөр нэг албаны хүний хамт 14 хоногийн өмнө баривчлагдсан байв. Ингэснээр тус лигийн гурав дахь гишүүн байцаалтын үеэр нас бараад байна. Энэ талаар Reuters агентлагийн сурвалжлагч цагдаа, цэргийнхнээс тодруулахыг оролдсон ч хариулт өгөөгүй аж.

МЬЯНМАРТ “ЦУСАН ГОЛ” УРСАХАД ОЙРХОН БАЙНА

Мьянмарт ардчиллын төлөө энгийн иргэд амь үрэгдэж байгааг тус улсыг төлөөлөн олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцогч тайзан дээрээс мэдэгдэж, тусламж гуйсан. Түүний гуйлт олон улсын чихэнд хүрч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Лхагва гаригт Мьянмарын цэргийн эргэлтийг авч хэлэлцжээ. Мьянмарыг хариуцсан тусгай төлөөлөгч Кристин Шранер Аюулгүйн зөвлөлд хандан хэлэхдээ олон улсаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тус улсад “цусан гол” урсахад ойрхон байгааг анхааруулжээ. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд хандан одоо л арга хэмжээ авах ёстой хэмээн ятгасан байна. Түүнчлэн тус уулзалтад Мьянмараас НҮБ-д ажиллаж буй төлөөлөгч Кяв Мой Тун энгийн иргэдийн аюулгүй байдалд ноцтой аюул учирсныг сануулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд захидал илгээн тус улсад ардчиллыг сэргээх яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ.

Тэрбээр болзошгүй агаарын цохилтоос сэргийлэхийн тулд Мьянмарын дээгүүр нисэхийг хориглосон бүс тогтоож, цэргийнхний банкны дансуудыг царцаах, зэвсгийн хориг тавих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зогсоох зэргээр хатуу хориг арга хэмжээ авах ёстойг  захидалдаа дурдсан аж.

Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөгчид Мьянмарын асуудлыг хэлэлцсэн боловч ямар нэгэн шууд хариу арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Цэргийн дэглэмийг дахин тогтоосон нь Мьянмарын ардчиллын төлөөх олон жилийн хүчин чармайлтыг үгүй хийсэн хэмээн олон улсаас эсэргүүцэж буй.

_117134023_gettyimages-1231318570
_117136999_gettyimages-1231322208

Military trucks are seen near a burning barricade, erected by protesters then set on fire by soldiers, during a crackdown on demonstrations against the military coup in Yangon on March 10, 2021. (Photo by STR / AFP) (Photo by STR/AFP via Getty Images)

1615796254661_Myanmar_Coup_16-9_20564859_2053421_2021031504035232367aef-1b72-47c9-afc6-12597d292ef6.jpg_sd_1280x720
Cropped-1616864769photo
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210226124018-kyaw-moe-tun-untv-0226
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210308130458-02-myanmar-unrest-0305
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210331013044-02-myanmar-unrest-0330
_117134023_gettyimages-1231318570
_117136999_gettyimages-1231322208
210312085030-01-myanmar-unrest-0310-super-169
1615796254661_Myanmar_Coup_16-9_20564859_2053421_2021031504035232367aef-1b72-47c9-afc6-12597d292ef6.jpg_sd_1280x720
Cropped-1616864769photo
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210226124018-kyaw-moe-tun-untv-0226
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210308130458-02-myanmar-unrest-0305
https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210331013044-02-myanmar-unrest-0330

[/caption]Аюулгүйн зөвлөлд Мьянмарын нөхцөл байдлыг хэлэлцмэгц тус улсын арми “гал зогсоох” арга хэмжээг зарласан ч “Засгийн газар, нутгийн удирдлагын  аюулгүй байдлын эсрэг аливаа үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авахаа” мэдэгджээ. Мьянмарын арми энэ сарын 1-нээс 30-ныг дуустал нэг талын цэргийн ажиллагаагаа зогсоох тухай үндэсний телевизээр мэдэгджээ. Гэвч Мьянмарын ардчиллын төлөө тэмцэж буй жагсагчид, энгийн иргэд цагдаа, цэргийнхний эсрэг галт зэвсэг ашиглаагүй. Харин тэдний мэдэгдэл Мьянмарын хилийн бүс нутгуудад өрнөж буй босогчдын тэмцэлд хамаарах бололтой.

Энэ хооронд АНУ-аас Мьянмарт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Янгоноос Элчин сайдын яамны ажилчдаа татаж эхэлжээ. Мьянмарт хүчирхийлэл нэмэгдэж, нөхцөл байдал аюултай болж байгаа тул АНУ-ын Элчин сайдын яамны туслах ажилчдыг эн тэргүүнд эргүүлэн татсан байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдээлснээр эсэргүүцлийн жагсаал Мьянмарын хилийн бүс нутгуудад олон жил үргэлжилсэн салан тусгаарлахын төлөөх зэвсэгт бослогыг сэдрээснээр нөхцөл байдал хүндэрснийг онцолжээ. Мьянмарын босогчдын эртний нэг бүлэглэл нь Карен үндэсний нэгдэл бөгөөд тэд Тайландтай хил залгаа зүүн хэсгийн хилийн дагуу тусгаар тогтнохыг эрмэлздэг аж. Тус бүс нутагт байх алтны уурхайд агаараас цохилт өгснөөс 11 хүн амь үрэгджээ.

Өмнөх мэдээ

Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

Дараагийн мэдээ

10 саяас дээш төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг өгөхгүй

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?