mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын гуравны нэг суллагдана

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Гэмт хэрэг, Онцлох мэдээ
A A
0
Урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын гуравны нэг суллагдана
103
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Ардын хувьсгалын 100 жил ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор  МАН Өршөөлийн хууль гаргахаар ажлын хэсэг байгуулаад нэлээд хугацаа өнгөрч байна. Одоогоор тус ажлын хэсэг судалгаа хийж, яг хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдах вэ гэдгийг тогтоох юм. Ажлын хэсгийн гишүүд хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж энэ тоог гаргана.

Эрх баригчид энэ удаагийн Өршөөлийн хуулийг цар тахалтай холбон тайлбарлаж буй. Оны өмнөхөн УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай ам нээж тэрбээр “Дэлхийн олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэж хэлсэн юм.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ЗӨРЧЛИЙН БҮХ ХЭРГИЙГ ХААХ УУ?

Урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын гуравны нэг суллагдана гэсэн тооцоо гарсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Өмнө нь Өршөөлийн хууль гарахдаа онц хүнд, хүнд гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэж бөөнд нь хаачихдаг байсан. Энэ удаад тэгж хаалгүй, зүйлчлэлээр авч үзэх нь.

Тодруулбал, хөнгөн гэмт хэргүүдийг бүгдийг нь өршөөлд хамруулж, хүндэвтэр хэргийн 20 хувь нь суллагдаж мөн хүнд хэргийн 80 хувь нь дэглэм буурах, хүнд гэмт хэргүүдийн 0.5 хувь нь хүндэвтэр рүү орох юм байна. Мөн Өршөөлийн хуулиар Зөрчлийн бүх хэргийг хаахаар төслийг боловсруулж байгаа аж.

Өнгөрсөн 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд УИХ зургаан удаа Өршөөлийн хууль баталж байжээ. Дундажлан авч үзвэл, таван жил тутам гэсэн үг. Тодруулбал,

  • 1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
  • 1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.
  • 2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хууль батлагдав.
  • 2015 оны наймдугаар сарын 11. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.

Үүнээс харвал, Өршөөлийн хуулийг ямар нэг тэмдэглэлт ойг тохиолдуулж гаргадаг жишиг нэгэнт тогтжээ. Хуульч, судлаачдын хувьд Өршөөлийн хууль нь шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилгоор үгүйсгэж байна гэж үздэг.  Мөн “Шорон нь дүүрчихээд байгаа учраас хэсэг байж байгаад л Өршөөлийн хууль гаргадаг  тогтолцоогоо өөрчилж, шоронжуулсан Эрүүгийн хуулиа Монгол Улс халах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлдэг.

Нөгөөтэйгүүр, Өршөөлийн хууль нэрийн дор “Цагаан захтан”-ууд буюу албан тушаалтны үйлддэг гэмт хэрэгтнүүдийг ял завших боломж олгодог гэх шүүмжлэл бий. Гэвч, 2009 оны Татварын өршөөлийн хууль,  2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль далд эдийн засгийг хумиж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Дээрх онуудад Өршөөл үзүүлснээр олон их наядын хөрөнгө ил болж, татварт эерэг үр дүн гарсан байдаг. Эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэхэд 2009, 2015 оны Татварын өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нөлөөлөл их байсныг эдийн засаг Б.Лхагважав хэлдэг.

2017 онд МАН-ынхан хөөн хэлэлцэх хугацаа 10 байсныг таван жил болгосны үр дүнд маш их гэмт хэрэг хэрэгсэхгүй болгосон шиг Өршөөлийн хуулиар мөн л эрх баригчид өөрсдийнхөө хүмүүсийг ялаас чөлөөлөхийг  үгүйсгэхгүй гэсэн хардлага нийгэмд байна.

Амьдралдаа алдаж оносон жирийн иргэдийг өршөөлд хамруулах уу эсвэл авлига, хээл хахуульд оролцсон, улсын мөнгө завшсан улс төрийн хүрээний хүмүүсийг хамруулах уу гэдэг нь Өршөөлийн хуулийг төслийг боловсруулж буй ажлын хэсгээс хамаарна.

Өнгөрөгч 2015 оны Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байсан 160 гаруй ялтныг хамруулж, тухайн үеийн Ерөнхийлөгч уг хуульд хориг тавьж байсан юм.

Архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай, мөн эмэгтэйчүүд гээд 790 иргэн хоригдож байгаа судалгааг холбогдох албанаас гаргажээ. Манайхаас бусад оронд өршөөлд хамрагдах болсон хүмүүсийг хууль гарснаас хойш зургаан сараас нэг жилийн дараа гаргадаг юм байна. Ингэхдээ өршөөлд хамрагдах хүмүүсийг тусгайлсан сургалтад хамруулж сэтгэл зүй болон бусад байдлаар нийгэмд гарахад нь бэлтгэдэг. Монголд бол эсрэгээрээ хууль батлагдсан даруй хэрэгжиж ялтнууд шоронгоос суллагддаг.

Өмнөх мэдээ

АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр юуны учир эх орондоо ирэх хүсэлт гаргав?

Дараагийн мэдээ

Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалаад зэмлүүлэхээс айж харуулын даргаа хөнөөжээ

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ
Бусад

Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?