mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

С.ГАНБААТАР МҮЭХ-Г ӨӨРТӨӨ, ГАЗРЫГ НЬ “МДТОФ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЖ БАЙГААД…

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Нийгэм, Онцлох мэдээ
A A
0
С.ГАНБААТАР МҮЭХ-Г ӨӨРТӨӨ, ГАЗРЫГ НЬ “МДТОФ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЖ БАЙГААД…
44
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатартай холбоотой зарим эргэлзээтэй мэдээллийг бид өмнө нь хүргэж байв. Энэ удаад МҮЭХ /Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/-г өөрийн нэр дээр бүртгүүлж, тус холбооны Тээвэр үйлчилгээний төв буюу авто бааазын газрыг “шилжүүлсэн”, үүнтэй холбоотой “өгөө аваа” хэрхэн бий болсон талаарх мэдээллийг ил болгож байна.

 МҮЭХ-ны Тээвэр үйлчилгээний газар “МДТОФ” ХХК-д шилжсэн нь

-2002.12.31. Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 12 000 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 3 жилийн хугацаагаар ашиглуулахаар МҮЭХ-ны нэр дээр олгосон. /уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дүгээр заалт, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 1995 оны 86 дугаар тогтоолыг үндэслэсэн/

-2006.9.21. Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 460 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг сунгах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /2002 оны 565 дугаар захирамжийг үндэслэсэн/

-2012.4.10. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын А/244 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. / Нийслэлийн Засаг даргын 2006 оны 460 дугаар захирамжийг үндэслэсэн/

-2013.10.30. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/979 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 500 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/244 дугаартай захирамжийг үндэслэсэн/

-2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 471 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар МҮЭХ-нд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/

-2014.2.24. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/113 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар “МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/979 дугаартай захирамжийг үндэслэсэн/

-2017.1.22. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын А/24 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт Замын цагдаагийн газрын зүүн талд байрлалтай 13 029 мкв газрыг Орон сууц, үйлчилгээний зориулалтаар “МДТОФ” ХХК-д таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. /Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаартай захирамжийг үндэслэсэн/

С.Ганбаатар “Үйлдвэрчин” орон сууц, “Альфа” зочид буудал, “Union building” байгууламжтай холбогдох нь

-2010.2.1. С.Ганбаатар нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч, 100 хувь дангаар эзэмшигчээр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авчээ. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр тухайн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хаянхярваагийн Амгаланбаатар ажиллаж байна.

-2012.3.19. С.Ганбаатар нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ “МДТОФ” ХХК-ны Ерөнхий захирал Ц.Энхцогттой дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн “Хөрөнгө оруулалт, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ” гэгчийг байгуулсан.

-Тус гэрээнд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн 13.5 га талбай бүхий газрыг “МДТОФ” ХХК-нд шилжүүлсний төлбөр болгон Үйлдвэрчин хорооллын барилгыг шинээр барьж, байгуулах мөн 12 давхар бүхий 1-3 давхартаа үйлдвэрлэл сургалт, үйлчилгээний төв, 4-12 давхартаа өндөр зэрэглэлийн зочид буудлын зориулалттай орчин үеийн загвар хийц бүхий барилгыг бариулахаар гэрээг байгуулжээ.

-“МДТОФ” ХХК-тай уг гэрээг байгуулах ажлыг Л.Цогбадрах /2007 – 2014 оны хооронд МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан/ гэгч нь гардан зохион байгуулсан.

-Л.Цогбадрах нь С.Ганбаатартай ойр дотно холбоотой бөгөөд одоо гэсэн Л.Цогбадрахын хүү Ц.Ууганбадрах, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг хоёрын хамтын эзэмшил бүхий “Дархан ургах наран зүг” ХХК /2010 онд үүсгэн байгуулсан/-тай.

-2016.4.30. “МДТОФ” ХХК нь гэрээнд заасны дагуу 12 давхар 4275 м.кв хэмжээтэй үйлдвэрлэл үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилгыг хүлээлгэн өгсөн. Мөн “Үйлдвэрчин” гэх нэртэй хоёр корпус бүхий 600 айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн.

-Үлдсэн газарт нь “UNION BUILDING”-г байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.

-12 давхар “Альфа” зочид буудал нь одоо “UNION BUILDING”-ийн баруун талд байрлаж байгаа бөгөөд 2017 оны долдугаар сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-“Альфа” зочид буудлын захирлаар Нэргүйн Энхманлай гэгч нь нээгдсэн цагаас нь хойш ажиллаж байгаа. Тэрбээр С.Ганбаатарын итгэлтэй хүн. Түүнчлэн Н.Энхманлай нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ойрын хамаарлын хүнтэй “ГЭГА” ХХК-ийг үүсгэн байгуулж хамтран хувьцаа эзэмшдэг.

-“МДТОФ” ХХК-ийн барьсан “UNION BUILDING” барилгын “A” корпусын 304 тоотын 136 мкв талбайг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь түрээсэлж, “Адвант трейд” ХХК үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ түрээсийн төлбөр төлдөггүй. МҮЭХ, “МДТОФ” ХХК-д Тээвэр үйлчилгээний төвийн газрыг шилжүүлсэнтэй холбоотойгоор тус байр С.Ганбаатарт “шилжсэн” байж болзошгүй ажээ.

]

 ]

aguulga.mn
Өмнөх мэдээ

Байлдааны сумаа дутааж, дурангаа хагалаад зэмлүүлэхээс айж харуулын даргаа хөнөөжээ

Дараагийн мэдээ

Ковид19-ийг хяналтгүй орхивол яахыг Бразил харуулж байна

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?