mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

ГАДААД ХАРИЛЦААНЫ СААД БА ВАКЦИН

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Онцлох мэдээ, Улс төр
A A
0
ГАДААД ХАРИЛЦААНЫ СААД БА ВАКЦИН
7
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Хүн хэлэхээс , цаас чичихээс наашгүй. Ийм үнэн үг байдаг. Монгол Улс албаны хэллэгээр Бүх нийтийн бэлэн байдалд, ярианы хэлээр бол хатуу хөл хорионд шилжлээ.

Энэ 15 хоногт хэрэг, нэмэр болгохоор Засгийн газар шийдэж, Оюутолгойн үр өгөөжийг бүгдээрээ тэнцүү хуваагаад хүртчихлээ.

Тэгтэл нэг асуудал босч ирэв. Вакцин байхгүй гэнэ. Ор тас байхгүй ч биш, дутагдалтай байгаа бололтой юм. 50-аас дээш настай хүмүүсийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Уг нь Монгол Улсын хувьд вакцинжуулалтаараа нэлээд урагштай явж байгаа. Энэ чигээрээ зүтгэж байгаад удахгүй бүх нийтээрээ вакцинд хамрагдана гэж байв.

Ерөнхий сайдын ам бий. Удахгүй, тавдугаар сарын  9-нд “Засгийн газрын 100 хоног” гэдэг уламжлалт тэмдэглэлт өдөр болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сард дөнгөж танхимаа бүрдүүлчихээд “…Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ” гэж байв. Энэ ам нь хэрэгжиж байлаа. Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хойш 350 гаруй мянган хүнийг вакцинд хамруулсан. Энэ нь Монгол Улсын иргэдийн 17 орчим хувь болж байгаа юм.

Тэр бас “Маскгүй зун”-ыг амласан. “…Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэсэн. Харин одоо энэ нь саатаж магадгүй болж байх шиг байна.

Ер нь бол Засгийн газрын ажил бол “багийн тоглолт”. Багийн гишүүд үүргээ гүйцэтгэж, ачаагаа үүрч чадаж байж ажил урагшлах ёстой.

Харин энэ удаад вакцин дээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь тааруухан ажиллах шиг боллоо. 2021 оны гуравдугаар сарын 12-нд Олон улсын хөтөлбөрийн хүрээнд ирж буй вакцин хүлээж авахдаа, дараа нь мөн сарын 26-ны өдөр, дөвөрвдүгээр сарын 2 гээд байсгээд л мэдэгдэл хийж шоудаад байсан.

Гэвч яриа хэлэлцээрээ гүйцэт хийж, ачилт таталтаа амжуулж чадсангүй бололтой.

Уг нь Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтыг Ерөнхий сайдынхаа хэлсэн хугацаанд хийчих бүрэн боломжтой. Вакцин үйлдвэрлэж буй хоёр том гүрний дунд оршиж байна. Хойшоо ярьж “…Ах нар аа” гэж, урагшаа холбогдож “..Сайн найзууд аа” гээд үзээд байхад, цөөн хүн амтай манайх бол хангалттай вакциныг богино хугацаанд авчирах боломжтой юм.

…Оросын Сергей Лавров, Хятадын Ван И хоёртой Б.Батцэцэг сайдыг харьцуулж болохгүй л дээ. Нөгөөдүүл нь том амьтад. Гэхдээ Б.Батцэцэг нэгэнт л Монгол төрийн томилолттой Гадаад харилцааны сайд учраас хоёр хөршийн сайд нараас эмээлгүй тэдэнтэй харьцаж асуудлаа шийдвэрлэх үүрэгтэй. 

Харин ийм яриаг хийхэд Гадаад харилцааны сайд маань баахан жулдаж байна уу гэдэг энд харагдаж байна. Оросын Сергей Лавров, Хятадын Ван И хоёртой Б.Батцэцэг сайдыг харьцуулж болохгүй л дээ. Нөгөөдүүл нь том амьтад. Гэхдээ Б.Батцэцэг нэгэнт л Монгол төрийн томилолттой Гадаад харилцааны сайд учраас хоёр хөршийн сайд нараас эмээлгүй тэдэнтэй харьцаж асуудлаа шийдвэрлэх үүрэгтэй.

Зөвхөн вакцин дээр ч бус ер нь сүүлийн үед Гадаад харилцааны яамны ажил яаж яваад байгаа нь олон нийтэд ойлгомжгүй болсон. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин гэж албаны машинаар баар, зочид буудлын хооронд хүүхэн шуухан зөөсөн “хэрэг” тарьсан. Энэ яахав, хувь хүнтэй холбоотой гэж бодъё. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай утсаар ярьж, “..Би чамайг томилсон шүү” гээд баахан юм хэлсэн гэдэг “дэл сул” хов цахим сүлжээнд тараад удаж байна. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч Х.Баттулга вакцины асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ярьсан, яриагүй гээд бөөн л юм яригдлаа. Ерөөс энэ бүхэн Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой асуудал юм шүү. Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг таг дуугүй суусаар өнөөдрийг хүрч байгаа юм.

Ер нь Б.Батцэцэг яаж яваад Гадаад харилцааны сайд болчихсон юм бэ. У.Хүрэлсүх бууж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход тэр Гадаад харилцааны сайдаар томилогдож орж ирсэн. Б.Батцэцэг өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. Хоёр жилийн өмнө яамныхаа албан ёсны цахим мэдээллийн сүлжээнд “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага дотор мэргэжлийн дипломатч байтугай төрийн жирийн албан хаагч ч илэрхийлж үл болох өгүүлбэр оруулж байлаа. Тэрбээр “…Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтанд орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэсэн нь бөөн дуулиан дэгдээж байв. Алдаа байсан.

Үнэнийг хэлэхэд, Б.Батцэцэг Ардын намын боловсон хүчнүүдээс шигшигдэж шалгараад Гадаад харилцааны сайд боллоо гэж хэн ч  бодоогүй. Бас Ардын нам аархаад байдаг боловсон хүчний хувьд ингэтлээ дор орсон гэж хэн ч хэлээгүй, хэлэхгүй. Учир нь Ардын намд Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар гэсэн Гадаад харилцааны яая даа гэсэн сайд нарын нөөц бий.

Ямартай ч улсын алтан аргамж атгах энэ хүн Засгийн газрын үүдээр биш тооноор “шидүүлсэн” нь үнэн юм.

Ядахад энэ Засгийн газар магадгүй, дахин хэзээ ч тохиохгүй байж мэдэх онцгой хар өдрүүдэд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Тиймээс засаг төрд ажиллаж байгаа хүмүүс ядрах, ёолох эрхгүй гэсэн үг. Алдаа гаргах, арагшаа суух ч эрхгүй. Харамсалтай нь Б.Батцэцэг сайд ажил үүргээ хагас дутуу гүйцэтгэснээс болж олон нийтийн дунд эргэлзээ, үл ойлгогдох байдал бий болгов. Үүнийг нь залруулах гэж Ерөнхий сайд нь, Шадар сайд  нь, Эрүүл мэндийн сайд нь “хуйхаа маажиж” үзэгдэв. Хамгийн гол нь энэ гайг зөвхөн Засгийн газар бус Монголын ард түмэн үүрч буй юм.

Өмнөх мэдээ

Э.Энхбат начингийн эмчилгээний зардлыг 8.4 тэрбумын хөрөнгөтэй Н.Түвшинбаяр төлөх учиртай

Дараагийн мэдээ

“300К” БАНKУУДАД МУУ ДҮН ТАВИВ

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?