Монгол улсын 30,31 дахь ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдаж байсан Ардын гэх тодотголтой засгийн газрын Оросын Холбооны Улстай хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх, “Сила-Сибир-2” хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох “Союз Восток” магистрал хий дамжуулах хоолойн барилгын төслийн техник-эдийн засгийн судалгааг баталсан талаараа “Газпром” мэдээлжээ. Уг техник-эдийн засгийн судалгааны хүрээнд техник-технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохист чиглэл, түүний урт, диаметр, ажлын даралт, шахагч станцуудын тоог тогтоолоо. Төслийн үзүүлэлтийн урьдчилан тооцооллын үзүүлэлтүүдээс төслийг үргэлжлүүлэх нь эдийн засгийн үр ашигтай гэж харагдаж байна” хэмээн Газпромын мэдэгдэлд өгүүлсэн байна. Монгол улсын ирээдүйн нийгэм эдийн засагт онцгой дэвшил авч ирэх хийн хоолойг Монголын нутгаар тавих, хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаах, “Союз Восток” хий дамжуулах хоолойн ажил эхэлж байгаа нь энэ. Энэ техник-эдийн засгийн үндэслэлийг “Союз Восток” магистрал хий дамжуулах хоолойн барилгын төслийн судалгааны ажил явуулах болон ТЭЗҮ боловсруулах зорилгоор 2021 оны эхээр Монголд бүртгэгдсэн “Газопровод Союз Восток” компани гүйцэтгэж буй аж. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 12-р сард ОХУлсад хийсэн дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч Путин, ерөнхий сайд Медведев, “Газпром”-ийн тэргүүн А.В.Миллертэй нар уг төслийг хэрэгжүүлэх эцсийн тохиролцоонд хүрч Монгол улсын Засгийн газар ОХУ-ын “Газпром”- той харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байв. Үүний хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм.



Мэдээнд сэтгэгдэл үлдээх