mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Бусад, Нийгэм, Онцлох мэдээ
A A
0
Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна
48
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохтой зэрэгцэн иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 94.9 хувьд (3.200.535) арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлээд байгаа юм. Харин мөнгөө аваагүй цөөн тооны хүн үлджээ.

Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэдийн хувьд дийлэнх нь бичиг баримтгүй, улсад бүртгэлгүй, е-баримтын системд бүртгүүлээгүй болохыг албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Гэхдээ И-баримтад бүртгэлтэй ч данс нь хаагдсан, тус системд өмнө нь бүртгүүлсэн ч и-мэйл хаяг, утасны дугаараа ашигладаггүй зэрэг олон шалтгаанаар иргэд 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгааг цахим орчинд шүүмжлэх болсон.

Одоогоор Сангийн яамнаас хэчнээн иргэн мөнгөн дэмжлэг аваагүй байгаа тоон мэдээллийг нэгтгэж буй аж. Тус яамнаас мэдээлснээр, зарим иргэдийн нэр дээр банкны 2-3 данс бүртгэлтэй байдаг аж. Зарим хүний нэр дээр 10 банкны данс бүртгэлтэй байдаг тул аль данс руу нь хэрхэн мөнгө шилжүүлэх вэ гэдгийг нягтлах шаардлага гардаг байна. Мөн И-баримтын системд бүртгэлтэй ч өөрийн нэр дээрх бус, хүний нэр дээрх дансыг холбосноор тухайн хүний данс руу нь мөнгө шилжин авч чаддаггүй байдалд хүрч буй зэргээр иргэдийн өөрсдийнх нь  буруутай үйлдлээс болж гүйлгээнд саатал гарах болжээ.

Хаагдсан данс руу нь 300 мянган төгрөг нь шилжсэн тохиолдолд арилжааны банкнаас мөнгийг  Сангийн яаманд мэдээлэх, буцааж татах, дахин нягтлах, шинээр бүртгэх зэргээр гүйлгээ удааширч байгаа аж.  Тиймээс иргэд данс нь хаагдсан бол тухайн банканд хандаж сэргээлгэх, аль эсвэл цахимаар данс нээлгэх, и-баримтын системд бүртгүүлэхэд л мөнгөн дэмжлэгээс хоцрохгүй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өнгөрсөн Баасан гариг хүртэл и-баримтын системд шинээр бүртгүүлсэн болон бүртгэлээ сэргээсэн, ашиглаж буй дансаа холбуулсан иргэдийн 300 мянган төгрөгийг өчигдрөөс олгож эхэлжээ. Учир нь амралтын өдрүүдэд арилжааны банкууд ажиллаагүй тул гүйлгээ хийгдээгүй гэх тайлбарыг Сангийн яамнаас өгч байгаа юм. Харин Татварын ерөнхий газраас өгч буй мэдээллээр и-баримтын бүртгэлийн системтэй холбоотой асуудлыг хариуцахгүй. Гэсэн ч ачаалал эрс нэмэгдсэн болохыг тус газрынхан хэлж байв.

Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, мөнгөн дэмжлэгээс хоцорсон цөөн хүмүүс өөрийн нэр дээрх  ашиглаж буй данс, бүртгэлээ үнэн зөвөөр и-баримтын системд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалж гүйлгээ хийгдэх аж.

Иргэдийн хувьд е-баримтад бүртгүүлсэн тохиолдолд 300 мянган төгрөгийг нь олгосон эсэхээ шалгаж болно. Тодруулбал, www.ebarimt.mn/300 сайтаар орж, регистерийн дугаараар мөнгөн дэмжлэг нь олгогдсон, үгүйг хянаж болно. Хэрэв мөнгө олгогдсон бол тухайн системд бүртгэлтэй, өөрийн нэр дээрх тухайн банкны дансны сүүлийн 3 оронтой тоогоор гүйлгээ харагдна гэдгийг Сангийн яамнаас мэдээлж байгаа юм. Тиймээс гар утсанд нь мэдээлэл ирэхгүй болохыг зөвлөв.Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна

Өмнөх мэдээ

Л.Баттөр: Хөл хорионы төгсгөлд нас баралт оргилдоо хүрнэ

Дараагийн мэдээ

“Халбага” нэрээ “Нисдэг” болгосон Б.Пүрэвдорж гишүүнээ хүн таараагүй нь аз шүү

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ
Бусад

Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?