mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

“Халбага” нэрээ “Нисдэг” болгосон Б.Пүрэвдорж гишүүнээ хүн таараагүй нь аз шүү

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Гэмт хэрэг, Нийгэм, Онцлох мэдээ, Улс төр
A A
0
“Халбага” нэрээ “Нисдэг” болгосон Б.Пүрэвдорж гишүүнээ хүн таараагүй нь аз шүү
99
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн Б.Пүрэдворжийн биеийн байдал хүндхэн байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 18-ны согтуугаар машин жолоодож, улмаар ноцтой осол гаргаж, өөрөө ГССҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан.
Тодруулбал, тухайн өдрийн 22:55 цагийн үед мань гишүүн Nissan Teana маркийн авто машиныг согтуугаар жолоодож яваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө АПУ компанийн арын замд хөдөлгөөнд оролцож явсан авто машины толийг шүргээд, цаашлахдаа замын хажуугийн хайс, хашлагыг мөргөсөн ноцтой осол гаргасан. Харин тухайн зам тээврийн ослыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд түүний согтолтын зэргийг драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан байна. Мөн цуснаас нь дээж авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоолын хамт хүргүүлээд байгаа юм.
Харин өчигдөр мань гишүүн Б.Пүрэвдоржийн ноцтой ослын бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж ил боллоо. Бичлэгийг үзсэн амтай болгон замд нь хүн таараагүй нь гэж дуу алдаж байна. Эрхэм гишүүн согтуугаар жолоо барьж, хатуу хөл хорионы дэглэм зөрчиж, бас болоогүй НОЦ-той осол гаргав. Хууль дүрэм, журмыг биелүүлж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх хүн атал эсэргээрээ ийм болчимгүй үйлдэл гаргаж нийгмийг цочроолоо.
Түүгээр ч зогсохгүй түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагынхан ихэд нууцалж, жолоо барьж явсан хүний тухай хэлэх боломжгүй гэх тайлбарыг өгсөн нь энгийн иргэн, эрхэм гишүүний ялгаа хуулийн өмнө хэр өөр үйлчилж байгааг ч давхар харуулж, олны бухимдлыг төрүүлж байна.
Цагдаагийн байгууллагынхан аливаа ослын газрыг олон нийтэд фото болон видео байдлаар түмэнд түгээу сэрэмжлүүлдэг. Харин энэ удаа бол ихэд нууцлахыг хичээсэн
Гэвч нөгөө талаар УИХ-ын гишүүн хүн хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэм зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан нь хуулиар, дархан эрх гэгчээр хэнийг хэрхэн хамгаалж байна вэ гэдгийг эргэн харах шаардлагатайг анхааруулсан үйлдэл болж байна.
Нутгийн иргэдээ төлөөлж төрд байгаа хүн нэгэнт хэд хэдэн хууль, дүрэм зөрчсөн нь ил болсон тул одоо ядаж зөв үлгэрлэл харуулаад ард түмнийг төлөөлөх эрхээсээ татгалзах нь зүйтэй. Аливаа зүйлд хэмжээ хязгаар, хариуцлага гэж бий. Иймд эрхэм гишүүнд ёс зүй, хариуцлагаа ухамсарладаг жишиг хэзээ тогтох бол…

Өмнөх мэдээ

Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэд нэр дээрээ олон данстай байна

Дараагийн мэдээ

МУГЖ Н.Батцэцэг: Миний хань гэр орон, үр хүүхдээ нандигнан авч явж чаддаг эр хүн байсан юм

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ
Бусад

Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?