mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Дэлхий, Онцлох мэдээ, Эрүүл мэнд
A A
0
Энэтхэг бүхий л боломжоо дайчлан иргэдээ аврахыг хичээж байна
5
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Энэтхэгт Covid-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун мянган шинэ тохиолдол илэрч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас барсан иргэдээ гудамжид шатаахад хүрчээ. Эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй болсноос Засгийн газраас цэргүүдийг дайчлан ажиллуулж эхэлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг ажиллаж буй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад цэргүүдийг дайчилж, армийн нөөцөд буй хүчилтөрөгчийг нийлүүлэхээр Батлан хамгаалахын сайдад үүрэг болгожээ.

Энэтхэг улсад сүүлийн тав хоног дараалан шинээр бүртгэгдэх халдварын тоо огцом нэмэгдэж,  өчигдөр 352,991 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн өчигдөр 2812 хүн нас баржээ. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгт өнөөдрийн байдлаар халдварын нийт батлагдсан тохиолдол 17.31 саяд хүрч, 195,123 хүн нас барсан байна.

Нарендра Моди халдварын тархалтыг шуургатай зүйрлэж, иргэдийг нэн даруй вакцинжуулалтдаа хамрагдаж, дасгал хөдөлгөөн хийн дархлаагаа дэмжин, халдвар авахаас сэрэмжлэхийг уриалжээ. Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд эмнэлгийн салбар ачааллаа дийлэхгүй уналтад оржээ. Түүнчлэн зарим хотод чандарлах байгууламжид нас барсан иргэдийг бөөнөөр нь шатааж, зарим газарт бүр цогцсыг ил задгай шатааж байна. Олон хотод хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг хорьсноор халдварын тархалтыг бууруулахыг зорьжээ.

ezgif.com-gif-maker (2)
ezgif.com-gif-maker (1)
ezgif.com-gif-maker (2)
ezgif.com-gif-maker (1)

ЭНЭТХЭГТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН ШАЛТГААН

Энэтхэгт цар тахлын нөхцөл байдал хяналтаас гарч, хүндрэхэд хэд хэдэн зүйл нөлөөлжээ. Үүнд,

Энэтхэгт нөхцөл байдал хүндрэх болсон нэг шалтгаан нь орон нутгийн сонгуультай холбоотой аж. Нэр дэвшигчид цэнгэлдэхэд уулзалт зохион байгуулж, олон мянган хүнийг бөөгнөрүүлснээс халдвар тархах нөхцөл байдлыг үүсгэжээ. Тухайлбал, орон нутгийн сонгууль энэ долоо хоногт өндөрлөх бөгөөд Уттар Прадеш мужид л гэхэд сонгуулийн үеэр өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрчээ. Улстөрчид үүнд Энэтхэгийн сонгуулийн ерөнхий хороог буруутгаж байна.

Үүний зэрэгцээ тариаланчдын эсэргүүцлийн жагсаал халдвар тархахад нөлөөлж байна. Энэтхэгт өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Нарендра Модийн Засгийн газрын баталсан тариалан эрхлэлтийн шинэ хуулийг эсэргүүцэн тариаланчид жагсаж байгаа аж. Тэд шинэ хууль нь иргэдийн амь зуух эх үүсвэрийг үгүй хийж, корпорациудад боломж олгосон хэмээн эсэргүүцжээ.

Түүнчлэн вирус судлаачдын мэдээлснээр Энэтхэгт Covid-19-ийн хэд хэдэн мутацид орсон хувилбарууд бүртгэгдсэн нь халдвар эрчимтэй тархах, нас баралт нэмэгдэх бас нэгэн шалтгаан болжээ.

Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснээр өдөрт 350 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Улмаар лабораториуд ачааллаа дийлэхгүй болсноос шинжилгээний хариу 3-4 өдрийн дараа гарч буй нь өвчлөл хүндэрч, нас баралт нэмэгдэх өөр нэг шалтгаан болж байна. Түүнчлэн цээжний зураг авах эмч нарын цаг ч дүүрч, ачаалалтай ажиллаж байгаа аж.

Хүчилтөрөгчийн дутагдлаас болж Дэли хотноо өдөр хэдэн зуун хүн нас барж байна. Хэдийгээр Энэтхэгийн Засгийн газраас хотууд руу хүчилтөрөгчийг хуваарилан илгээж байгаа ч энэ нь ердөө нэг өдрийн хэрэгцээг хангаж байна.

Энэтхэг нь “АстраЗенека” вакциныг дотооддоо үйлдвэрлэн, энэ сард вакцинжуулалтыг эрчимжүүлсэн боловч түүхий эдийн хомсдол үүссэн байна. Улмаар ремдезивир эм, хүчилтөрөгч, эмнэлгийн ор асуусан постууд Instagram, WhatsApp зэрэг цахим орчинг дүүргэжээ. Хар зах дээр зарагдаж буй Covid-19-ийн эмчилгээний эм өмнө нь 16 ам.доллар байсан бол өдгөө 1334 болж өссөн байна.

ЭНЭТХЭГТ ТУСЛАХ АЯН ӨРНӨЖ БАЙНА

Хүн амын тоогоор Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, “зүрх эмтрэм” дүр зураг харагдаж буйг ДЭМБ-ын дарга Тедрос Гебрейесус мэдэгдэж, тус байгууллагын зүгээс нэмэлт хүн хүч, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн аппарат зэргийг илгээхээр болсныг дуулгалаа. Түүнчлэн АНУ, Их Британи, Герман зэрэг орнууд Энэтхэг улсад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Энэтхэг улсад вакцины түүхий эд, эм зэргийг нийлүүлэхээр ярилцсан байна. ОХУ-аас тавдугаар сарын 1-ээс Энэтхэг рүү сар бүр Спутник вакцины 50 сая тунг энэ зуны турш нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн ОХУ-аас 1 сая хайрцаг ремдезивир эмийг Энэтхэг рүү илгээхээр болсон байна. Харин Франц улсын хувьд Энэтхэг рүү эн тэргүүнд шаардлагатай байгаа хүчиртөрөгчийг илгээхээр болжээ.

Өмнөх мэдээ

С.ЖАВХЛАН ГАВЬЯАТЫН ТОМ ОХИН ИЙМ ХӨӨРХӨН БОЛЖЭЭ

Дараагийн мэдээ

Халдварыг эрт илрүүлээгүй нь өвчлөл хүндрэх, нас барах шалтгаан болж байна

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?