mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Онцлох мэдээ, Эрүүл мэнд
A A
0
Маани хөгжөөнө гэж цугларч, кластер голомт үүсгэсэн
24
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.26)-ийн мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 856 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 31339 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 80 боллоо. Үүнээс гадна 1060 хүн эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16815 боллоо. Улаанбаатар хотод 744 хүн шинээр, орон нутагт 112 хүн шинээр халдвар авлаа.

Одоогоор 4451 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2574 хүн нь хөнгөн, 1441 нь хүндэвтэр, 335 нь хүнд, 81 нь маш хүнд байна. Эмнэлэг болон гэртээ нийтдээ 12216 хүн эмчлүүлж байна. Харин эмнэлэгт шилжүүлэх эсэхийг нь шийдэх 2211 хүн дээр тандалт судалгааны баг ажиллаж байна.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 51787 хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Нийт 678 276 хүн нэгдүгээр тундаа хамрагдсан бол 212373 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүргийн иргэд идэвхитэй вакциндаа хамрагджээ.Халдвар илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл: 

  • Улаанбаатар – 744
  • Архангай аймагт – 16
  • Дорнод аймагт – 3
  • Булган аймагт- 2
  • Дархан-Уул аймагт – 24
  • Дундговь аймагт – 2
  • Завхан аймагт – 7
  • Орхон аймагт – 5
  • Өвөрхангай аймагт – 10
  • Сэлэнгэ аймагт – 2
  • Төв аймагт – 31
  • Увс аймагт – 1
  • Ховд аймагт – 2
  • Сүхбаатар аймагт – 7 тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.

Та бүхэн өөрт хамгийн ойр цэгтээ очиж, хоёрдугаар тундаа хамрагдаарай. Харин нэгдүгээр тунг зөвхөн 55-аас дээш насныханд хийж байгаа.


“СПУТНИК-V” ВАКЦИНЫ 900 МЯНГААС 1 САЯ ТУНГ ОРУУЛЖ ИРЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

ЭМЯ-ны Газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-“Спутник-V” вакцин хэзээ орж ирэх вэ?

-“Спутник-V” вакцины 900 мянгаас 1 сая тунг оруулж ирэхээр яригдаж байна. Мөн 300 мянган тун бэлэглэнэ гэсэн мэдээлэл байна. Яг хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Орж ирэхээр нь иргэддээ тарина.

-Вакцин хийлгэсний дараа юу анхаарах хэрэгтэй вэ?

-Маскаа сайн зүүх хэрэгтэй. Олон хүнтэй газраас зайлсхийх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн ч гэсэн хөнгөн халдвар авч болно. Мөн бусдад халдвар тарааж болно. Маани хөгжөөнө гэж бөөнөөрөө цуглаад халдвар тарааж, кластер том голомт үүсгэсэн тохиолдлууд бий. Энэ дэглэмийг 2023 он хүртэл барьсан нь дээр. Гэр, албан тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи оруулах хэрэгтэй.

-Мутацилагдсан вирус хүн амын дунд тархсан гэж үнэн үү?

-Гадаад руу явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Ирэхээр нь иргэддээ мэдээлэл хүргэнэ.

Өмнөх мэдээ

Өглөө эмнэлэг орно гэсэн хүн орой согтуу таарч байна

Дараагийн мэдээ

Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?