“Эх орон” телевизийг Г.Анхбаяр худалдан авч өөрөө захирлаар нь ажиллаж байгаа гэх бөгөөд өчигдрөөс “Сentral television” нэрээр эфирээ цацаж эхэлжээ. Харин түүнийг MCS группийн хүргэн учраас тус групп эл сувгийг худалдан авч Анхааг захирлаар нь томилсон гэх мэдээлэл ч тархаад амжсан. Харин хөтлөгч залуугийн ойрын эх сурвалж Анхаа найз нөхөдтэйгээ хамтран өөрөө бүх хөрөнгө мөнгөө шавхан байж авсан хэмээн мэдээлсэн байдаг.

Өмнөх эзэн нь “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ байсандаа ч тэр үү өдөржин морины уралдаан үзүүлдэг уйтгартай сувгийг интертайнмент, спортлог, шинэлэг телевиз болгон өөрчилсөн нь туршилтаар цацаж буй нэвтрүүлэг, кино зэргээс нь харж болно. Ийнхүү кабелийн телевизээс гадна тоон системийн суваг үзэгчид цоо шинэхэн сувгийг хүлээн авч үзэх болсон нь сайшаалтай.
У.Маргад
Мэдээнд сэтгэгдэл үлдээх