mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тодорлоо

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Онцлох мэдээ, Улс төр
A A
0
Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тодорлоо
178
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Xууль ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр шөнийн 00 цагт албан ёсоор тодрох учиртай. Тиймээс энэхүү хуулийн дагуу хоёр хуваагдаад байгаа АН-ын О.Цогтгэрэл даргатай бүлэглэлээс Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай бүлэглэлээс С.Эрдэнэ  тодорсон бол МАН-аас Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүх өрсөлдөхөөр боллоо.

Харин гуравдагч хүчний орон зайд байгаа “Зөв хүн-Электорат” эвслээс УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан, нийтлэлч Б.Батбаяр нар эвсэл дотроо өрсөлдөж УИХ-ын гишүүн асан Д.Энхбат олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.

У.ХҮРЭЛСҮХ 100 ХУВИЙН САНАЛААР НЭР ДЭВШИХЭЭР БОЛЛОО

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Улмаар тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсон. Харин дараа нь үргэлжлүүлэн тус намын Бага хурал мөн цахимаар хуралдаж, дотоод журмаа батлан нэр дэвшигчээ тодрууллаа. Ингээд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх Бага хуралд оролцсон 261 хүний 100 хувийн саналаар нэр дэвших эрхтэй боллоо.  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо эцсийн байдлаар батламжилснаар нэр дэвшигчид тодрох юм.

С.ЭРДЭНЭ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ СЕХ ГАРГАНА

М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг нэр дэвшигчээр батламжлах цахим хурал өчигдөр боллоо. Ардчилсан намын дарга М.Тулгат энэ үеэр хэлсэн үгэндээ “Нэр дэвшигчээр тодорсон С.Эрдэнэ танд удахгүй болох сонгуульд амжилт гаргахыг хүсэж, Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийг хүсэе. Ардчилсан нам дахин шинэчлэгдэх амаргүй зам дээр ирж байна…” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Надад итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Өндөр үүрэг, хариуцлага оноож байгаад баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Ерөнхийлөгч байх болно. Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаагаа хариуцлага хүлээж байна гэж ойлгож байна. Бидний өмнө маш олон асуудал хуримтлагдсан. Тэдгээрийг хэрхэн яаж даван гарах вэ гэдэг нь чухал. Нийт иргэдийн нийгэм, эдийн засаг хийгээд хүндрэлтэй зүйлээс хэрхэн яаж гаргах нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн ажил байх болно” хэмээн ярилаа.  Сонирхуулахад, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дотоод сонгуульд ялалт байгуулж, ҮБХ-ны гишүүдийн 97,6 хувийн саналаар нэр дэвшигчээр баталсан. Тухайн хоёр нэр дэвшигчийн эцсийн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргахаар болж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр нэр дэвшигчийн аль нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батламжилах юм.

ХҮН-аас ТАВАН ХҮНД НЭР ДЭВШИХ САНАЛ ТАВЬСАН

“Зөв хүн-Электорат” энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаандаа албан ёсоор оролцох хүсэлтийг таван хүнд өгчөө. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт албан ёсоор санал тавьсан байна. Харин эдгээрээс Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр нар уг саналыг албан ёсоор хүлээж авсан юм.

ХҮН 2020 оны УИХ-ын сонуульд бусад намуудтай нэгдэн, “Зөв хүн-Электорат” эвсэл болон өрсөлдсөн. Тус эвслээс Т.Доржханд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүн болсон юм. Гэвч тус эвслийн гишүүд дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шаардлага буюу 50 нас хүрсэн байх ёстой гэсэн босгыг давах улстөрч байхгүй. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байгааг асуусан юм.  Санал асуулгад эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, зүрхний эмч Д.Болдсайхан, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар хамгийн их санал авсан байна. Эцэст нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбат олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Өмнөх мэдээ

МОНГОЛ УЛС ВАКЦИНЖУУЛАЛТААРАА АЗИД ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дараагийн мэдээ

У.Хүрэлсүх: Шударга ёсны тэмцэлд ҮРГЭЛЖЛЭЛ бий

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө
Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй
Бусад

Энэ сарын 23-наас Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явах ч Улаанбаатараас зорчигч тээвэрлэхгүй

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?