Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз болох Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүндээр гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Э.Энхбатын биеийн байдал дээрдэхгүй байсан тул БНСУ-руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явсан боловч тэрбээр одоог хүртэл ухаан ороогүй байна.
Энэ талаар ар гэрийнхэн нь “Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байна. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна” хэмээн ярьсан байна.
Мэдээнд сэтгэгдэл үлдээх