mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Нийгэм, Онцлох мэдээ, Улс төр
A A
0
Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй
98
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн. 

СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарласан. Н.Алтанхуяг өөрийг нь нэр  дэвшүүлсэнгүй хэмээн амин  хувийн эрх ашгаа хангуулахаар  ийнхүү суулт хийгээд зогсохгүй  намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж буй.  

О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. 

 Тэрбээр “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг  үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн  хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж  бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ.

 Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл  шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шү дээ. Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл  шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна. Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье.

 МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч  МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд  төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх сстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно” гэлээ.

tovch.mn

Өмнөх мэдээ

“Amazon” компанийн орлого дээд үзүүлэлтэд хүрчээ

Дараагийн мэдээ

Танилц: Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хязгаарлагдах байгууллагууд

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг маргааш олгоно
Бусад

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?