mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Г.Отгонцэцэг: Зорилгодоо хүрч, нүүр бардам амжилт гаргасныхаа дараа Монголдоо буцаж ирнэ

Админ нийтлэгч Админ
1 жил өмнө
Спорт
A A
0
Г.Отгонцэцэг: Зорилгодоо хүрч, нүүр бардам амжилт гаргасныхаа дараа Монголдоо буцаж ирнэ
5
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Онгоц Улаанбаатар хот руу дөхөх тусам ямар их догдолдог гэж санана. Хурдан гэртээ очоод аав, ээжтэйгээ уулзах сан, үнсүүлэх сэн гэж яардаг. Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв. “Би Монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан. Тэр үед “Эх орон, Монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Дахиж төрийнхөө далбаатай өмсгөл өмссөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л… Эмэгтэй дүү минь “Аниа та хэзээ ирэх вэ” гэж бараг өдөр бүр шахам асуудаг. “Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Би бэлтгэлээ ганц удаа ч тасалж байгаагүй. 2015 оны эхэнд би дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэтэл иргэншлээ сольсны дараа тэг болсон. Ер нь бүхнийг шинээр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Би зорилгодоо хүрч, боломжоо бүрэн ашиглахын тулд өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Цүнхээ даахгүй шахам ядраад харих үе надад өчнөөн бий. Нэг жинд хоёр шилдэг тамирчин барилдвал бие биенээ ирлэж, хурцлах сайн талтай ч арай ур чадвар дутуу нь “дарагддаг” гэмтэй. Надад ч бас тэгэх эрсдэл байсныг үгүйсгэхгүй, нуугаад ч яах вэ. Би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаж явахдаа эх орноороо үргэлж омогшдог. Зорилгодоо хүрч, нүүр бардам амжилт гаргасныхаа дараа Монголдоо буцаж ирнэ

Өмнөх мэдээ

С.Одонтуяа Ерөнхий сайдыг шүүхэд өгнө гэлээ

Дараагийн мэдээ

Япон руу ажиллах хүч гаргахыг бүрэн зогсоолоо

Санал болгох Мэдээ

Хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Ө.Бат-Өлзий түрүүллээ
Нийгэм

Хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Ө.Бат-Өлзий түрүүллээ

9 сарын өмнө
Тамирчид медиалаа хаздагийн учир ийм ажээ…
Онцлох мэдээ

Тамирчид медиалаа хаздагийн учир ийм ажээ…

10 сарын өмнө
М.Уранцэцэгийн аав А.Мөнхбат: Охиноо олимпоос медаль авлаа гээд асгартлаа уйлаад сууж байна
Онцлох мэдээ

М.Уранцэцэгийн аав А.Мөнхбат: Охиноо олимпоос медаль авлаа гээд асгартлаа уйлаад сууж байна

10 сарын өмнө
Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив
Онцлох мэдээ

Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив

10 сарын өмнө
АНУ-Д ШУУГИУЛЖ БУЙ ААВЫН ХӨВГҮҮД
Онцлох мэдээ

АНУ-Д ШУУГИУЛЖ БУЙ ААВЫН ХӨВГҮҮД

10 сарын өмнө
БАРИЛДАХДАА Ч, ХУРАЛДАХДАА Ч БУДИЛСАН ЭНЭ ХЭДЭН БӨХЧҮҮДЭЭ ЯАЯ ДАА…
Онцлох мэдээ

БАРИЛДАХДАА Ч, ХУРАЛДАХДАА Ч БУДИЛСАН ЭНЭ ХЭДЭН БӨХЧҮҮДЭЭ ЯАЯ ДАА…

12 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

ИД ШИД ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮНЭХЭЭР НАНО БАЛЬЗАМ ШҮҮ

2021-05-16
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?