mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
mnnews.mn
Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах

Р.ГАНТӨГС:ОЛИМПЫН БАМБАР БУУХИАЛНА

Админ нийтлэгч Админ
12 сарын өмнө
Бусад, Спорт
A A
0
Р.ГАНТӨГС:ОЛИМПЫН БАМБАР БУУХИАЛНА
13
ХАНДАЛТ
Share on FacebookShare on Twitter

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа. Токиогийн олимпын бамбар 2021 оны 3 дугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. Энд 2011 онд болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон Япон улс энэ гамшгийг даван гарсныг дэлхий дахинд харуулах зорилготой юм. Бамбар Японы 47 мужаар аялаад 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно. Муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт үйл ажиллагаанд урьж байгаа билээ. Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарласан байна. Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ. Р.Гантөгс бол Монголын сонирхогчдын сумо төдийгүй мэргэжлийн сумод ч маш их гавьяа байгуулж байгаа манай шилдэг мэргэжилтэн. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаа. Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар түүний гарын шавь нар юм. Р.Гантөгс энэ сарын 22-нд 19.00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Өмнөх мэдээ

ХОТЫН ДАРГЫН ХОЛЫН БИШ ОЙРЫН МӨРӨӨДӨЛ

Дараагийн мэдээ

ХӨДӨӨГ ЗОРИВОЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ БАС ДЭМЖЛЭГТЭЙ ГЭВ

Санал болгох Мэдээ

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
Бусад

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

9 сарын өмнө
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Бусад

Өнөөдөр цагаан хулгана өдөр

9 сарын өмнө
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно
Бусад

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

9 сарын өмнө
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Бусад

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

9 сарын өмнө
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ
Бусад

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

9 сарын өмнө
Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ
Бусад

Хорих ангиас суллагдаад хүний амь хөнөөжээ

9 сарын өмнө

Мэдээнд сэтгэгдэл үлдээх

Facebook

  • Хандалттай
  • Сэтгэгдэлүүд
  • Шинэ
“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“ТАВАНТОЛГОЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” -ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

2021-06-04
Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

2021-03-29
ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

2021-05-22
“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

“Никитон”-ы Б.Батчулуун, загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нарыг шалгаж байна

2021-04-12
Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргын ажлаа өгөхдөө зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авчээ

2021-04-08
Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан

2021-08-20
Өнөөдөр цагаан хулгана өдөр

Өнөөдөр цагаан хулгана өдөр

2021-08-20
Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

Ирэх сараас Гашуунсухайт боомтоор нүүрс саадгүй экспортлоно

2021-08-19
BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

BIG JEEГИЙН ЗӨВЛӨГӨӨ

2021-08-19
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилжээ

2021-08-19
mnnews.mn

© 2021 mnnews.mn

  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах

Илэрц олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Дэлхий
  • Эрүүл мэнд
  • Нийслэл
  • Орон нутаг

© 2021 mnnews.mn

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?